Армени, Азербайжан гал зогсоохоор тохиролцов
2022-09-13

Олон жил сөргөлдөж, хэсэг хугацаанд намжмал байгаад 2020 онд дахин тулалдаж эхлээд талуудын оролцоотойгоор хэлцэлд хүрч байсан Армени, Азербайжаны мөргөлдөөн наймдугаар сард дахин эхэлсэн ч хэсэг хугацаанд намжмал байдалтай байв. Харин есдүгээр сарын 13-ны өдөр Армени, Азербайжан дахин мөргөлдсөн талаар талууд мэдээлж байлаа.  


Энэ зэвсэгт сөргөлдөөний улмаас аль аль тал бие бүрэлдэхүүний хохирол амссан талаараа мэдэгдэж байв. Харин тэд орон нутгийн цагаар есдүгээр сарын 13-ны 09.00 цагаас эхлэн гал зогсоохоор тохиролцжээ. Тун удахгүй Арменийн Ерөнхий сайд парламентад үг хэлж, хил дээрх нөхцөл байдлын талаар ярина гэж Коммерсант мэдээлсэн байна.

 

Армени, Азербайжаны цэргүүдийн хооронд сөргөлдөөн гарсан талаар орон нутгийн цагаар есдүгээр сарын 13-ны 00:05 цагт мэдээлжээ. Азербайжаны цэргүүд Горис, Сотк, Жермук хотуудын чиглэл рүү артиллерийн зэвсэг ашиглан буудсан бөгөөд үүнээс нэг хоногийн өмнө Азербайжаны цэргүүдийн хангамжийн замыг минижүүлсэн Арменийн цэргүүдийн өдөөн хатгалгын хариуд ийнхүү буудсан гэж Азербайжан мэдэгджээ. Армени, Азербайжаны хил дээр байдал дахин хурцадсаны дараа Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай утсаар ярилцаж, нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин