Хиймэл оюун ухаан Хятадын компанийн захирал болжээ
2022-09-13
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн Тан Юй

Хятадад хиймэл оюун ухаанаар "бүтээсэн эмэгтэй" тоглоом боловсруулагч компанийн ерөнхий захирлаар томилогджээ. Виртуаль ажилтан Тан Юйг NetDragon Websoft компани ерөнхий захирлаараа томилсон гэж SCMP сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Тан Юй энэ компанид тав дахь жилдээ ажиллаж байгаа, хиймэл оюун ухаан болон Metaverse салбарын боловсруулалтыг хариуцдаг байжээ. NetDragon Websoft компани Тан Юйг энэ албанд томилсон нь хиймэл оюун ухаан удирдах албан тушаал хаших болсон анхны тохиолдол бөгөөд ингэснээр энэ компани байгууллагын удирдлага, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах тал дээр анхдагч боллоо гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Харин олон нийтийн сүлжээний хэрэглэгчид энэ мэдээллийг төдийлөн ойшоогоогүй, робот, хиймэл оюун ухаан хүн удирдана гэж байхгүй, "утсан хүүхэлдэй л болно" хэмээн бичсэн байна.

 

NetDragon Websoft  компани нь 1999 онд үүсэн байгуулагдсан, metaverse салбарын төсөл, тоглоом боловсруулагч компани юм. Энэ компанийн хамгийн алдартай тоглоомууд нь Heroes Evolved, Conquer Online, Conquer Poker — Texas Hold’em аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ бичлэгийг хаагаач ээ цахим яам пу хийж бна ааа
2022-09-15
энэ дуракийг хаачаач . энэтхэг эмнэлэг бололтой. энэтхэг хүний эрхтний наймаагаар дээгүүр ордог улс
2022-09-14
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-14
энэ дуракийг хаачаач . энэтхэг эмнэлэг бололтой. энэтхэг хүний эрхтний наймаагаар дээгүүр ордог улс