Их Британийн оршин суугчид II Элизабетийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураав
2022-09-19

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх олон нийтийн ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар есдүгээр сарын 19-ний 06:30 цаг (Shuud.mn: Улаанбаатарын цагаар 13:30 цагт) дуусаж, Вестминстер рүү орох хэсгийг хаан, иргэдийг дараалалд зогсохгүй байхыг анхаарууллаа. 

 

Үүний дараа Биг-Бен цамхагийн хонх дугарснаар Британи даяар нэг минут дуугаа хураан, таалал төгссөн хатан хаанд хүндэтгэл үзүүлжээ. Орон даяар дуугаа хураан хүндэтгэл үзүүлэх ёслолд британичууд гудамжинд цуглан, зарим нь гэрээсээ, найз нөхөдтэйгээ нийлж оролцсон байна. Их Британийн хатан хаан II Элизабетийг оршуулах ёслолын ажиллагаа есдүгээр сарын 19-ний 11:00 (Shuud.mn. Улаанбаатарын цагаар 18:00 цаг)-т эхлэх юм. 

 

Сүүлийн таван өдрийн туршид хатан хаан II Элизабетийн шарилыг Вестминстерийн ордонд байршуулан, хатан хаантай салах ёс хийхийг хүссэн хүн бүрийг нэвтрүүлж байв. Энэ танхим руу орохын тулд хүмүүс олон цагаар дугаарлан, хэдэн километр үргэлжлэх дараалалд зогсож байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин