Иран өдөрт 9 сая куб.м байгалийн хий Оросоос авна
2022-09-20

ОХУ Украинд дайн өдүүлсэнтэй холбоотойгоор барууны орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ авч, энэ улсаас эрчим хүчний түүхий эд худалдан авахгүй байхаар Европын холбоо тохиролцсон юм. Европын худалдан авагчгүй болсон ОХУ орлогынх нь гол эх үүсвэр ийнхүү хоригт орсон нөхцөлд боломжит худалдан авагч олж авахын тулд "нөхөрсөг орнууд"-д эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх олон боломж бүхий гэрээ хийхийг санал болгож байгаа гэх мэдээлэл гарч байлаа. 

 

ОХУ Украинд дайн өдүүлснийхээ дараа хориг тавьсан улс орнуудыг "нөхөрсөг бус орнууд" хэмээн зарлаж, харин хориг тавиагүй Оросын эсрэг байр сууриа илэрхийлээгүй орнуудыг "нөхөрсөг орнууд" хэмээн нэрлэж, жагсаалт гаргаж байсан юм. 

 

Энэ "нөхөрсөг орнууд"-ын жагсаалтад багтсан Иран улс Оросоос байгалийн хий худалдан авахаар болсон байна. Тодруулбал Ираны Үндэсний газрын тосны компани Оросын "Газпром"-той хийсэн хэлэлцээрийн хүрээнд өдөр бүр 9 сая куб.м байгалийн хий авахаар болжээ. Энэ талаар Ираны Газрын тосны яамнаас авсан эх сурвалжтайгаар Fars агентлаг мэдээлсэн байна. 

 

Энд дуулгахад, долдугаар сарын 19-ний өдөр Ираны бирж дээр ираны риал болон орос рублийг хослуулан худалдах арилжаа эхэлсэн бол Газпром компани Исламын Бүгд Найрамдах Улсын нутагт 40 тэрбум долларын өртөг бүхий шинэ төслүүд эхлүүлэхээр болсон талаар зарлаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-09-20