Куба улсад ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилах тухай олон нийтийн санал асуулга болжээ
2022-09-26

Есдүгээр сарын 25-ны ням гарагт Куба улсад ижил хүйстнүүдийн гэрлэлт, тээгч эхийн үйлчилгээг хуульчлах асуудлаар олон нийтийн санал асуулга явуулжээ. Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зохих өөрчлөлтүүдийг Гэр бүлийн тухай шинэ хуульд оруулахаар зэхэж байгаа гэнэ. Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель энэ хуулийг "бүгдэд эрх, баталгаа олгох шударга, шаардлагатай, тулгамдсан, орчин үеийн хууль" хэмээн нэрлэсэн байна. 

 

Олон нийтийн санал авч, шинэ заалт оруулснаар 1975 оноос хойш үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн оронд шинэ хууль үйлчлэх бөгөд энэ хуулинд хүйсээс үл хамааран "хоёр хүн"-ийн холбоог гэр бүл гэсэн ойлголтод багтаахаар тусгажээ. Мөн энэ шинэчлэлийн хүрээд ижил хүйстэн хос хүүхэд үрчилж авахыг зөвшөөрөх юм байна. Түүнчлэн төлбөр авалгүйгээр тээгч эхийн үйлчилгээ үзүүлэхийг хуульчилахаар төлөвлөж байгаа аж.

 

Олон нийтийн санал асуулгад оруулсан асуудлуудаар 16-аас дээш насны найман сая хүн санал өгөх эрхтэй байжээ. Шинэ хуулийг батлахын тулд иргэдийн 50-иас дээш хувь нь дэмжих шаардлагатай юм байна. Олон нийтийн санал асуулгын дүнг есдүгээр сарын 26-ны өдөр зарлах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин