Парис Хилтоны алга болсон нохойг олж өгсөн хүн 10 мянган ам.доллар авна
2022-09-26

 

Парис Хилтон бол дэлхий даяар танигдсан Америкийн од юм. Алдарт шаргал үстэй бүсгүй өөрийгөө загвар өмсөгч, жүжигчин, дуучин, хөтлөгч, загвар зохион бүтээгч зэрэг урлагийн бүхий л салбарт хүч үзэж яваа алдартай бүсгүй юм. 

 

Чинээлэг гэр бүлээс гаралтай Парис Хилтон сураггүй алга болсон Чихуахуа үүлдрийн Diamond Baby хэмээн нохойгоо олоход тусалсан хүнд 10 мянган ам.доллар өгнө гэх зарлалын хуудас цахим сүлжээгээр түгээд байгаа юм. 

 

Тухайн үед гэрт нь болсон зураг авалтын үеэр нэг ажилтан хаалгыг онгорхой орхисон байх үед нохой нь гарч яваад алга болсон байна. "Манай гэр бүл, найз нөхөд гээд маш олон хүн хайсан ч бид олсонгүй. Бид гэрийн тэжээвэр амьтдын мөрдөгчдийг хөлсөлж, нохойгоо дроноор хайж олохыг хичээж байна. Би түүнийгээ буцааж авахын тулд чадах бүхнээ хийх болно” гэдгээ цаг тутамд нийтэлж байлаа. 

 

 

Тэрбээр есдүгээр сарын 14-нд алга болсон Даймонд бэби нохойн зурагт хуудас бүхий нийтлэлийг өөрийн сошиал хуудаст байршуулан “Олж өгсөн болон нохойн талаарх мэдээлэл өгсөн хүний нууцыг чанд хадгалан мөнгөн шагнал олгоно” хэмээжээ.

 

40 насны босгыг давсан Хилтон "Олон хоног өнгөрсөн ч Diamond baby маань ор сураггүй алга болсон хэвээр байна. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд үе болж байна. Би түүнийгээ маш их санаж, дэргэд минь үргэлж хамт байдаг түүнгүйгээр миний нэг хэсэг алга болчихсон юм шиг санагдаж байна” гэдгээ цахим хуудсаараа дамжуулан өөрийн сэтгэгдлээ үлдээгээд байсан билээ. 

 

 

Мөн Парис тэжээвэр амьтдын зургаан ч зөн билэгчтэй холбогдсон ба тэд бүгд Даймонд бэби нь амьд гэдгийг баталж, хайртай амьтан нь буцаж ирэх найдвар төрүүлсэн гэжээ. Дараа нь тэрээр 20,4 сая дагагчдаа хандан тусалж чадах хэн бүхэнд 10 мянган ам.доллар төлөхөд бэлэн байгаа талаараа нийтэлсэн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин
ха ха ха
2022-09-26