Хяналтгүй өсөж байгаа муур, нохой нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байна
2022-09-26

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын гишүүд Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийг боловсруулж, төслөө өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ.

 

Хуулийн төслийн талаар санаачлагч гишүүн Б.Энхбаяр: Өнгөрсөн онд “Азтай савар” ТББ-ын залуус надтай холбогдож, эзэнгүй муур, нохойноос шалтгаантай, хүний болон нийгмийн асуудлыг хөндсөн хуулийн төслийн талаар ярилцах хүсэлт гаргасан. Тэдэнтэй уулзахад энэ зөвхөн амьтны тухай хууль биш гэдэг итгэл үнэмшил төрсөн. Юуны түрүүнд хүний тухай хууль юм байна. Мөн итгэл үнэмшлээрээ нэгдсэн сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэж хүлээж авсан.   

 

 

Энэ хуулийн санаачлагчид нь иргэд, сайн дурын ТББ-ын залуус. Бид бол энэ төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж байгаа гүүр нь юм” гэсэн тайлбарыг өглөө.

 

“Азтай савар” ТББ-ын гишүүн, хуульч Азжаргал: Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль нь

-Нийтийн эрүүл мэндийг хамгаалах

-Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах болон эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

 

Манай улсад амьтан тэжээдэг айл өрхийн албан ёсны тоо статистик байдаггүй. Албан бус судалгаагаар нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг. Гэр хорооллын айл өрхийн 54 хувь, орон сууцны иргэдийн 12 хувь нь амьтан тэжээдэг. Улсын хэмжээнд 2021 онд 320 гаруй мянган эзэнгүй нохой, муур байна гэсэн судалгаа гарсан.

 

Иргэд мэдлэггүйгээс болж гэрийн тэжээмэл амьтандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэдэггүй.

 

Нэг нохой жилд дундажаар 16 гөлөг гаргахад 3 жилийн дараа 512 болж өснө. Харин муур жил дундажаар 24 зулзага гаргахад 3 жилийн дараа 11 801 болж өсдөг.

 

Ингэж хурдацтай өсдөг байхад манай улс эзэнгүй амьтныг зөвхөж буудаж устгадаг. Нийслэл жил бүр 1-2.-1.8 тэрбум төгрөгийг төсөвлөж, 100 гаруй мянган эзэнгүй нохой, муурыг буудаж устгахаар төлөвлөдөг. Гэхдээ бодит байдал дээр 80-90 мянгыг устгадаг. Тиймээс амьтдын тоо толгойг бууруулах арга замыг зөвөөр зохицуулах хэрэгцээ шаардлага үүсээд байна.

 

Амьтны тоо толгой ингэж замбараагүй болсноор эрүүл мэндийн асуудлыг үүсгэж байна. ЗӨСҮТ-ийн судалгаагаар буудаж устгасан амьтдыг Цагаан давааны хогийн цэгт бөөнд нь булахаар хөрсний болон агаарын бохирдол үүсдэг. Буудаж устгасан 216 нохойнд шинжилгээ хийхэд 67.1 хувь нь шимэгч хорхойтой болох нь тогтоогдсон.

 

Гудамжинд явж байгаа найман нохойны нэг нь бэтэг өвчин үүсгэгчтэй. Бэтэг өвчин амьтнаас хүнд халдварлахаас гадна ялгадсаар нь дамжин халдварладаг. Улаанбаатар хотод 18 м тутамд нохойн ялгадас байдаг. Тэгэхээр нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй өвчин нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх онцгой нөхцөл байдал үүсээд байна” гэдгийг тайлбарлалаа.  

 

Дэлхийн 124 улс гэрийн тэжээмэл амьтны бие даасан хуультай байдаг аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
ӨӨРСДИЙГӨӨ ЯАЯ ГЭЖ БАЙЖ ЮУН ЯАСНЫ АМЬТАН ТЭЖЭЭХ ВЭ... ЭДГЭЭР АМЬТАДЫН БУРУУ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ХҮМҮҮСЭЭС БОЛЖ Л ӨСЧ ҮРЖИЖ, ЭЗЭНГҮЙ, ОРОН ГЭРГҮЙ БОЛЖ БАЙНА. ХЭРВЭЭ АНХНААС НЬ ЖУРАМЛААД ХАРИУЦЛАГЖУУЛЖ ҮҮРЭГЖҮҮЛЭЭД ЯВБАЛ ИНГЭТЛЭЭ ЗОЛЬБИРТЛОО ӨСЧ ҮРЖИХГҮЙ Л БАЙХ ДАА. НААД ХЭДЭН НОХОЙ, МУУРЫГ НЬ ХЯТАД, СОЛОНГОС, ВЬЕТНАМУУД НЬ ШАРААД ИДЧИХНЭ ДЭЭ.
2022-09-26