Хар салхины улмаас Куба улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ
2022-09-28

Кубад "Иан" хар салхины улмаас улс даяар цахилгаан эрчим хүчгүй болжээ. Энэ талаар Куба улсын Union Electrica компани мэдээлснийг Ассошейтед пресс агентлаг дамжуулсан байна. 

 

"Үндэсний эрчим хүчний систем онцгой нөхцөл байдалд байна. Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл зогссон. Энэ нь дэд бүтцэд нөлөөлсөн цаг уурын үр дагавартай холбоотой" хэмээн цахилгаан эрчим хүчний компанийн мэдэгдэлд онцолжээ.

 

Компанийн мэдээлснээр, Куба улсын баруун, төв, дорнод чиглэлд цахилгаан сүлжээний хэвийн ажиллагаа алдагдсан байна. Улмаар үүссэн доголдлыг нэг өдрийн дотор аажмаар засварлана эгж мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
куба хол болохоор оросын нөлөө бага. одоо ч социалист орон сайхан амьдардаг гээл солонгосын тв ээр магтаж өгдөг. эдийн засгийн хямрал байхгүй хүмүүс нь эрүүл тайван
2022-09-29