Хуучин хувцсаар гангарах шинэ чиг хандлага
2022-09-29 09:07

 

Бидний аав ээж, өвөө эмээ нар найзуудтайгаа эсвэл хамаатны эгч дүү нартайгаа хувцасаа солиод өмсөхөд өөрийн өмсөж зүүж байгаа хувцас хэрэгслээ бусдад хэрэглүүлж болдоггүй, буян харьчихна хэмээх бодолтой хүмүүс маш олон байдаг. Гэвч үнэндээ өнөөгийн нийгэмд хэтэрхий хоцрогдсон ойлголт юм. Орчин цагийнхан хэрэглээгээ гайхуулах бус харин ч эсрэгээрээ эх дэлхийдээ ээлтэйг нь сонгож байна.  Шинэ үеийнхэн орчин үетэй хөл нийлүүлж загварын ертөнц байгаль орчинд ээлтэй хандлага руу эргэж органик хэрэглээг илүүд үзэх болжээ. 

 

Үүнийг даган хуучин хувцас, эдлэлийг дахин боловсруулж дахин давтагдашгүй загварыг бий болгосоор байна. Хуучин хувцас дахин хэрэглэх,  боловсруулах  нь эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд дараах ач холбогдолтой.

 

Шүүгээний урд хэсэг зогсон, овоорсон хувцас дундаас яарсаар нэгийг олж өмсдөг нь бидний өглөөний заншил билээ. Тэгж байгаад нөгөө л дуртай, биед танил мэдрэмж төрүүлэх хувцсаа өмсөж гардаг нь сонин. Тэгвэл таны шкаф дотор эвхэгдсэн цагаасаа хойш нэг ч өмсөгдөөгүй, шинээрээ үлдсэн "амьгүй" нэг подолкийг үйлдвэрлэхэд 2700 литр буюу нэгхүний 900 өдөр уух усыг зарцуулдгийг мэдэх үү?

 

Нэг жийнсэн өмд гэхэд л ойролцоогоор 6800 литр усаар үйлдвэрлэгддэг. Өмсөхөө больсон, хий дэмий сэтгэлийн хөөрлөөр авсан хувцас бүрээ тооцвол аймшигтай их тоо гарах биз. Тэр хэмжээгээр л бид худалдан авалт бүрдээ эх дэлхий, байгаль орчноо ухамсарлахгүйгээр сүйтгэж байдаг.

 

Эхний танилцуулах хуучин хувцасны дэлгүүр бол "TOIROГ".

 

Яагаад ТОIROГ гэж?

Тэд бол бүтээлч, шинийг эрэлхийлэгч бөгөөд залуу уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Мөн ТОIROГ зөвхөн хуучин хувцас зардаггүй. Тэд сар бүр Ид шидийн оронд хувцас, хэрэглэл хандивладаг мөн хуучин хувцас дээрээ хэвлэсэн өөрсдийн бүтээгдэхүүнээ (merchandise) хүртэл гаргадаг.

 

Дараагийн дэлгүүр бол "soyolerdene" винтаж дэлгүүр (vintage store)

 

Хуучны, ховор, сонгодог, цор ганц загваруудад дурлагсад хайж байгаа бүхнээ "soyolerdene"-ээс олох болно. Тэд бас алдартай vintage брендүүдийн факт мэдээллүүдийг ч мөн өөрсдийн хуудсанд нийтэлдэг.

 

Сүүлийн танилцуулах дэлгүүр бол "Sol.thrift shop"

 


"Sol.thrift"-ийн хувьд ч мөн адил ховор, цор ганц загваруудыг худалдаалдаг. Гэхдээ онлайн дэлгүүр учраас нийтлэгдсэн загварууд нь хормын дотор л зарагдчихдаг. Тиймээс инстаграм мэдэгдлийн самбараа асаалттай байлгаж, орсон пост болгоны мэдэгдлийг цаг алдалгүй аваарай.

 

 

Хуучин хувцасны дэлгүүр бий болсноор маш олон давуу талтай. 

 

Хог хаягдлыг багасгана


Америкийн судалгааны хүрээлэнгээс авсан судалгааны үр дүнд дэлхий дээр нэг насанд хүрсэн хүн жилд дунджаар 60-70 фунт даавуун хог хяагдал гаргадаг нь тогтоогджээ. Жишээ нь манай улсад гэхэд хог дахин боловсруулах ажил тун сул байдгаас шалтгаалан уг даавуун хаягдлын 70 гаруй хувь нь хогийн цэгтээ үлднэ. Үлдсэн хог хяагдлууд газрын хөрсөнд шингэх гэж олон зуун жилийг зарцуулдаг. Тиймээс энд хаягдаж буй хувцаснуудын ихэнхийг хаяж үрэхийн оронд хуучин хувцасны дэлгүүрт өгвөл таны эдийн засагт ч багахан нэмэр үзүүлж, таны хувцсыг худалдаж авах хүнд ч хэмнэлттэй үнээр хувцас олдно гэсэн үг шүү дээ.

 

Өвөрмөц, дахин давтагдашгүй загвар шийдлийг бүтээх боломж


Хуучин хувцасны дэлгүүрт зарагдаж буй ихэнх хувцаснууд олон төрлийн размер хэмжээгүй байдаг ч цор ганц, ховор, хуучны загвартай гэх мэт онцлог шинж хадгалж байдаг. Мэдээж тэр олон өвөрмөц хувцаснууд дундаас сонголт хийх, эрэл хайгуул хийх сонирхолтой биш гэж үү?

 

Чанартай бас хямдхан


Мэдээж эзнийхээ хэрэглээг дуусгаад, цаашдаа өөр нэгний хэрэглээг хангах чадвартай хувцас бол яалт ч үгүй чанартай хувцас байж таарна. Загварын чиг хандлагыг сөрж чадах, хэзээ ч хоцрогдошгүй, элэгдэшгүй материалтай байна гэдэгтэй маргашгүй юм. Гэвч нэгэнт шинэхэн эзнээс нь өмнө хэн нэгэн тухайн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангасан тохиолдолд эдэлгээний хоргодол гарах учир анхны үнээсээ хямдаар зарагдах нь тодорхой.

 

Шинэчлэн засварлахад эрсдэл багатай


Ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг өөрийн хүссэнээрээ өөрчлөн шинэчилж, загвар имижийг нь солих хүсэлтэй хүмүүс их байдаг. Гэвч зарим тохиолдолд энэ ажиллагаа бүтэлгүйтэж, үр дүн нь дэмий хоосон болохоос гадна хайртай хувцас чинь гэмтэл авч хоцрох үе бий. Тиймээс энэ эрсдлүүдээс урьдчилан сэргийлж Thrift Shop-оос худалдан авсан хувцас дээрээ туршилт хийхийг санал болгож байна. 

 

Ц.Наранцацрал 

Shuud.mn
Сонин хачин
Huuchnii huvtsasnuud hund, zuzaan, shiruun, mash bolhi, umsuhud uneheer taagui medremj turuuldeg. Yaj iim zuil umsuj bsn bainaa gej bodhoor
2022-10-06
Иргэн:
Монгол улс 50 төгрөгний уутнаас эхлээд бүх юмыг импортлож, гадаад валютаар авдаг. Ийм ядуу арчаагүй байж, хүмүүс хуучин хувцсыг шатаадаг гэж сонсогдох юм. Одоо хуучин буюу хэрэглэсэн бараа зардаг дэлгүүрүүд нээ, бүх юмыг эвдэртэл мөн урагдтал нь хэрэглэцгээ!
2022-09-29