Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо
2022-10-05

 

2022 оны Физикийн салбарын Нобелийн шагналын эздээр квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн Францын эрдэмтэн Ален Аспет, Америкийн физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер нар тодорлоо.

 

Тэдэнд “Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолсон сүлэлдсэн фотонууд бүхий туршилт хийснийх нь төлөө, мөн квант мэдээлэл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж" энэхүү нэр хүндтэй шагналыг олголоо гэж Шведийн эзэн хааны академи 10-р сарын 4-нд мэдэгджээ.

 

Ален Аспет 1947 онд Францад төрж, Францын Парист-Саклайн их сургууль, Париссийн политехникийн их сургуулийн профессор юм. Жон Клаузер 1942 онд АНУ-д төрж, Калифорни муж улсад байгуулсан өөрийн компанидаа ажиллаж байна. Антон Зейлингер 1945 онд Австрид төрж, Австрийн Венийн их сургуулийн профессор юм.

 

Гурван эрдэмтэн 10 сая Шведийн кроны шагналын хуваан авах юм. 

Shuud.mn
Сонин хачин