Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ганц бие залуусын үдэшлэгийг 60 сая төгрөгөөр хийжээ
2022-10-11

Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Говь-Алтай аймгийн залуучуудын танилцах үдэшлэг гээч сүр дуулиантай арга хэмжээ болсон. Аймгийн 18 сумаас ганц бие залуучуудыг цуглуулан Ховд аймагт хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү арга хэмжээнд 60 гаруй сая төгрөг зарцуулсан баримт олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

 

 

Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төр бүхий л шатанд хэмнэх бодлого явуулж, Хэмнэлтийн хууль хүртэл батласан. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар залуусыг танилцуулах уулзалт гэгчийг зохион байгуулж татвар төлөгчийн мөнгийг үрэн таран хийсэн байх юм. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сум бүрт хөрөнгө зарцуулах тусгайлан захирамж гаргасан байна. 

 

 

Аймгийн Засаг даргын зүгээс нийт 19 захирамж гарган, сум суманд хөрөнгө гаргахыг үүрэгдсэн байгаа юм. Ийнхүү татвар төлөгчдийн хөрөнгөөр аймгийн залуучуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, цус ойртолт, амьдрах чадварын эзэмшүүлэх, нийгшэм дэх оролцоог дэмжих гэх мэт маш олон эрээвэр хураавар агуулгатай арга хэмжээг багагүй хөрөнгөөр зохион байгуулжээ. Ийнхүү өргөн цар хүрээг хамарсан сэдэвтэй чуулга уулзалтын зорилго үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм. 

 

 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Sanaa zuv, Sanhuu aria l ….
2022-10-11
ЗӨВ ЗӨВ ЗӨВ:
Хажуу айлынхаа , жалганы цаад айлын гэх мэтээр суусаар байгаа бүгд тэнэг болчихсон. Ядаж сум алгасч суугаачээ???
2022-10-11
irgen:
yu ni ih mungu bgaa uym.hushuu barisanaas deer.zuv.amjilt bvh aimag iim ajil zohioh heregtei
2022-10-11
irgen:
yum hiisen hynee zaaval shvvmjleh yum boliochee.enen bol tuiliin zuv ted haana taniltsah yum ajil ajil geed l oir haviin aildaa l buuna hol ch yavj chadahgyi malaasaa holdoj chadajhgyi.estoi zuv.xuduu dandaa hugshchyyl yldej zaluuchuud gadaadad garch bn.amjilt
2022-10-11
irgen:
yum hiisen hynee zaaval shvvmjleh yum boliochee.enen bol tuiliin zuv ted haana taniltsah yum ajil ajil geed l oir haviin aildaa l buuna hol ch yavj chadahgyi malaasaa holdoj chadajhgyi.estoi zuv.xuduu dandaa hugshchyyl yldej zaluuchuud gadaadad garch bn.amjilt
2022-10-11
СОХОР БОЛЗОО . КК:
СОХОР БОЛЗОО ХИЙСИЙМ БИЗ ДЭЭ. 60,0 САЯААР КК
2022-10-11
Болд:
Зэмлэх биш Сайшаах хэрэгтэй
2022-10-11
харин хямд төсөр аргаар хийжээ нэг хөшөөнд хэдэн тэрбумаар үрдэг билээ Говьалтайн засаг дарга шинэлэг зүйл их хийдэг мундаг хүн бн
2022-10-11
Zocnin:
Hodoogiin malcnin zaluusiig uulzuulsan arga hemjee zowoo
2022-10-11
Zocnin:
Dutagdaj bsan soyoliin arga hemjee Ajil hiisen bna Harin heden terbumaar hulgailj bgaa nohdoddoo ehleed arga hemjee awaarai Hodoogiin zaluus uramshsan bizee Tegeed cn mongoguigeer yaj arga hemjee zohioh be dee Uraldaan temtseen uramshuulal mashin tehnik geed iim zergiin zardal garna
2022-10-11
mongol:
зөв л бнааЗАЛУУЧУУДЫГ ХООРОНД ТАНИЛЦУУЛЖ ГЭР БҮЛ БОЛГОХ ЧУХАЛ АСУУДАЛ ШҮҮ
2022-10-11