Т.Доржханд: Хэдэн арван тэрбумын зээл авсан Х.Баттулгын асуудал хаана явна
2022-10-12

УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас цаг үеийн асуудлаар хийх мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан лайв хийгээд орой нь ачигдсан гэж сошиалаар тархсан. Дараа нь туслахаараа дамжуулан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад төлөөгүй гэх асуудлаар хоригдож байгаа гэх мэдээлэл тархсан. Тэгвэл зөвлөхөөрөө дамжуулан хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга асуудал хаана явна вэ" гэсэн асуулт асуулаа. 

 

 

Үүнд АТГ-аас "Авилгатай тэмцэх газраас 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна.  Мөрдөн шалгах ажиллагааг 2022 оны нэгдүгээр сарын 30-аас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 3 хэрэг мөрдөн байцаалтын шатанд, 26 мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. Нийт 86 хүнд холбогдох хэрэг юм. Одоогоор нийт 769 тэрбум хохирол барагдуулаад байна.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлэл боломжгүй" гэсэн хариултыг өглөө.

Үүний дараа хурал даргалагч Ж.Сүхбаатарын зүгээс хаалттай хуралдааны үеэр дээрх хоёр хүнтэй холбоотой асуудлыг тодруулах боломжтой гэсэн нэмэлт тодруулгыг өглөө. Ингэснээр гишүүн асан Ж.Батзандан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөгдөөгүй байгаатай холбоотой асуудал хаалттай хаалганы цаана яригдахаар болж байна. Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдааны эхний хэсэг нээлттэй,  хоёрдугаар хэсэг нь хаалттай явагдах юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Mongol news:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-10-12
Hulgaichuudiin hulgailsan mungunii talaar haalttai heleltsene gene uu. Uhsen otsgoruud bugd hulgaichuud.
2022-10-12
иргэн:
НОВШИЙН ХУУЛИЙНХАН ХӨШИГНИЙ АРД НАЙМААЛЦАХ АЖЛАА Л ХИЙХ ЮМ уГ НЬ ХЭРГИЙГ ШАЛГААД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ГАРГАЖ ХЭРЭГ ИЛРҮҮЛЭХИЙН ОРОНД НУУЖ ХААЖ ХААЦАЙЛЖ ХИЙДЭГ ЗАМХРУУЛДАГ
2022-10-12
Баттулга гэж духаараа харсан нахаалны пиздаг шоронд нь шаа
2022-10-12