Согтуу жолооч явган зорчигчийг мөргөж хөнөөгөөд зугтжээ
2022-10-18

Цагдаагийн байгууллагад 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага иржээ.

 

 

Мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эрэгтэй Э нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэй Г-г мөргөж амь насыг нь хохироон, хэргийн газрыг орхин явжээ. Хохирогчийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь Тоёота приус 20 маркийн автомашинтай 19 настай, эрэгтэй Э дайрсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

 

Шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.

 

Иргэд та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
Юугий нь ойлгохгүй байгаа юм:
22 ба 19 настай банди нар хүн дайрч алж байна зам дээр байгаа дайруулсан хүн дээгүүр давхиад гарч байна. Архи ууж байна, хэргийн газраас зугтаж байна
2022-10-18
Yu ch oulgosongui
2022-10-18
Юугий нь ойлгохгүй байгаа юм:
22 ба 19 настай банди нар хүн дайрч алж байна зам дээр байгаа дайруулсан хүн дээгүүр давхиад гарч байна. Архи ууж байна, хэргийн газраас зугтаж байна