Эстони улс ОХУ-ыг терроризмыг санхүүжүүлэгч улс хэмээн зарлалаа
2022-10-19

Эстонийн парламент Украины эсрэг өдүүлсэн Оросын дайн, Украины газар нутгийг эзлэн түрэмгийлснийг эрс шүүмжилсэн тогтоолыг мягмар гарагт санал нэгтэйгээр батлан гаргажээ.

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, "түрэмгийлэл, хуурамч санал асуулга явуулах аргаар" Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөнийг Эстони улс хүлээн зөвшөөрөхгүй гэж энэ тогтоолд онцолсон байна. "Цөмийн зэвсгээр сүрдүүлж буй Путиний дэглэм Орос орныг Европ төдийгүй дэлхийн аюул занал болгон хувиргалаа" хэмээн тогтооолд цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн, Эстони улс Олон улсын шүүх болон Олон улсын эрүүгийн шүүх Украинд болсон хэргүүдийн нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гэсэн статусыг Оросоос хасах шаардлагыг Эстонийн парламент дэмжиж  байгаа аж. Үүний зэрэгцээ ОХУ-ын терроризмыг санхүүжүүлэгч орон хэмээн зарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хн:
Чааваас арга ядсан юм хийж байх юм ...нөгөөдүүл нь нохой хуцлаа ч гэж тоохгүй ш дээ...
2022-10-20
Зөв л шийдвэр гаргаж
2022-10-19