Х.Нямбаатар: Ослын бичлэгийг нийтэд дэлгэнэ
2022-10-19

Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин эсрэг урсгал сөрж долоон автомашин мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн ноцтой осол гарсан. 

 

 

 Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр "Прокурор бичлэгийг нийтэд задлахыг хориглосон" хэмээн мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар осол гаргасан машины бичлэгийг олон нийтэд ил болгох талаар тээврийн прокурор руу бичиг илгээжээ. Энэ талаар Х.Нямбаатар сайд "Дөнгөж сая Ерөнхий прокурорт албан бичиг явуулсан. Одоо тээврийн прокурор рүү  хүсэлтээ тавьсан. Яг одоо тээврийн прокуророос зөвшөөрөл гарч байна гэнэ. Машин гурвуулаа байсан уу, хоёулаа байсан уу, замын дундах камерт хэн жолоо барьж байгаа вэ? гээд осол гарах хүртэлх бичлэгийг олон нийтэд ил болгох гэж байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв гаргах ёстой
2022-10-19