Орост дрон нийлүүлсэн Ираны эсрэг Британи хориг тавилаа
2022-10-21

ОХУ-д камиказе дрон нийлүүлсэн Ираны эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ тавьж эхэллээ. Европын холбоо Ираны эсрэг хориг тавьсны дараа Их Британи улс Украинд Оросын арми Ираны дрон ашигласны төлөө Ираны гурван иргэн, дрон үйлдвэрлэгч нэг компанийн эсрэг хориг тавьжээ. 

 

Британийн Сангийн яамны мэдээлснээр, Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга хошууч генерал Мохаммад Хосейн Багери, Батлан хамгаалахын дэргэдэх үйлвэр судалгааны төвийн захирал, генерал Сайед Хожатолла Горейши, агаар сансрын хүчний командлагч, бригадын генерал Сайед Агажани болон дрон үйлдвэрлэгч Shahed Aviation Industries компани Британийн хоригт багтсан байна. 

 

Энд дуулгахад, нэг удаагийн зориулалттай буюу байгаа оноод дэлбэрдэг камиказе дроныг Иран ОХУ-д нийлүүлсэн, улмаар Оросын арми эдгээр дроныг Украинд ашиглаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа ч Иран, ОХУ үүнийг няцаасаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин