УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүллээ
2022-10-21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүллээ. МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, түүнийг 100 хувийн саналаар дэмжжээ. Нэр дэвшигчийг одоо Ерөнхийлөгчид танилцуулж байна. Сайдын томилгоог өнөөдрийн УИХ-ын чуулганаар оруулж, эцэслэн шийдвэрлэнэ.

 

 

Засгийн газрын хуулийн 21.5-д сайдыг ор гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногт багтаан УИХ-д өргөн мэдүүлж, Ерөнхийлөгчид танилцуулах заалттай. ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг энэ сарын 7-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа учраас эрх баригчид ХНХ-ын сайдын асуудлыг өнөөдөр шийдвэрлэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Аюурсайхан бол УИХ ын дарга байх ёстой хүн шүү.
2022-10-21