ТӨРИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ-2011
2011-10-10

Аймгийн Засаг даргын санаачилга, аймгийн Засаг даргын 2011 оны үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажлын нэг болох Төрийн цогц үйлчилгээг багт хүргэхээр 5 ажлын хэсэг томилогдон хөдөөгийн 23 сумын 84 багийн малчин иргэддээ төрийн цогц үйлчилгээг хүргэсэн юм. Ажлын хэсгүүд 2011 онны 09 дүгээр сарын 12-ний өдрөөс эхлэн 10 хоногийн туршид хөдөөгийн багуудаараа ажилласан юм. Төрийн цогц үйлчилгээг хүргэх ажлын хэсгүүдийн ахлагчдаар ИТХ-ын дарга Ч.Дэмчигсүрэн, орлогч Ч.Лхамсүрэн, Засаг даргын тамгын газрын дарга П.Нямжав, Хөгжлийн бологын хэлтсийн дарга Б.Нямдорж, Засаг даргын зөвлөх Б.Ариунаа нар 5 чиглэлийн ажлын хэсгүүдийг ахлан амжилттай ажиллаад ирлээ. Төрийн цогц үйлчилгээгээр хөдөөгийн малчин иргэддээ бүхий л хэрэгцээт үйлчилгээнүүдийг хүргэж ажиллаа. 1. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил жилийн үндсэн чиглэлийн биелэлтүүд, Засаг даргын ажлын тайлан мэдээллийг хүргэх 2. Эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулах /Эхо, эмэгтэйчүүд, зүрх судас, шүд гэх мэт.../
Shuud.mn
Сонин хачин