Ху Жинтаог танхимаас гаргаж, Ши Жинпинийг цор ганц удирдагч болгосон хурал өндөрлөв
2022-10-24

Ням гарагт хятадын Коммунист намын Төв хорооны тэргүүлэгчид өнөөгийн тэргүүн Ши Жинпинийг гурав дахь удаагаа сонгож, намын дээд удирдлагын бүрэлдэхүүн дэх Ши Жинпиний дөрвөн хамтран зүтгэгчийг солилоо. Энэ өдөр хаалтаа хийсэн ХХ хурлын гол дуулиан нь Ху Жинтаотай холбоотой байсан юм. Тодруулбал, 10 дугаар сарын 23-ны ням гарагт Коммунист намын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга асан Ху Жинтаог хурлын танхимаас хүчээр гаргасан. Энэхүү намын доторх эргэлт нь хамтын удирдлагын эрин үеийг дуусгавар болгож, Ши Жинпинь намын болоод улс орны цорын ганц, бүрэн эрхэт удирдагч боллоо гэж шинжээчид онцолж байна. Ингэснээр тэрбээр 2049 он гэхэд Хятадыг дэлхийн тэргүүлэгч гүрэн болгох зорилтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. 

 

Хятадын 95 сая коммунистын шинэ удирдлагыг ням гарагт сонгосон, Хятадын Коммунист намын Төв хорооны тэргүүлэгчдийн хурал Хятадын улс төрийн амьдрал дахь гол үйл явдал боллоо. Хурлын үеэр боловсон хүчний асуудлыг шийдэх тохиролцоонд хүрсний дараа Ши Жинпинь намын удирдах байгууллагуудын шинэ бүрэлдэхүүнийг баталсан юм. 

 

Төрийн эрхийг 10 жил барьсан Ши Жинпинийг гурав дахь удаагаа таван жилийн хугацаатайгаар сонгосон нь тэргүүлэгчдийн гол шийдвэр байлаа. Түүнчлэн Төв хороо, Улс төрийн товчоо, Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүдийг сонгосон юм. Энэ үеэр Улс төрийн товчооны Байнгын хороонд эрс өөрчлөлт гарлаа. Энэ хорооны долоон гишүүнээс ердөө гурав нь л суудлаа хадгалж үлдсэний нэг нь Ши Жинпинь өөрөө юм.

 

Намын шүүлтүүрт тунаж үлдсэн өөр хоёр хүний нэг нь Коммунист намын Сахилга батын хяналт хариуцсан төв комиссын дарга 65 настай Жао Лэжи юм. Тэрбээр Ардын төлөөлөгчдийн хурлын бүгд хурлыг удирдан, улсынхаа гурав дахь хүн болох аж. Харин улс төрийн эрх мэдэлд үлдсэн хоёр дахь хүн нь 67 настай Ван Хунин. Хятадын Коммунист намын гол үзэл сурталч гэгддэг түүнийг ирэх гуравдугаар сард Хятадын Ардын улс төрийн зөвлөх зөвлөлийн Бүх хятадын хорооны даргын албан тушаалд Ван Яны оронд очно гэж таамаглаж байна. 

 

Шинэ гишүүдийг танилцуулах үеэр тайзан дээр хамгийн түрүүнд Коммунист намын Шанхайн хотын хорооны тэргүүн Ли Цян гарч ирэн, Ши Жинпиний зүүн гар талд зогслоо. Энэ хурлын өмнөх чуулганаар Шигийн зүүн гар талд өнөөгийн төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцян зогсож байсан юм. Эндээс харахад ирэх гуравдугаар сард Ли Цян Ли Көцяны оронд ерөнхий сайдын албан тушаалд очин, нам болон улсын хоёр дахь хүн болох нь гэж ажиглагчид үзэж байна. Түүний араас тайзнаа гарсан хүн нь Коммунист намын Бээжингийн хорооны тэргүүн Дин Сюэсян, үүний араас Коммунист намын төв комиссын шинэ нарийн бичгийн дарга Ли Си нар байв.

 

Улс төрийн товчооны шинэ гишүүдийг танилцуулсны дараа Ши Жинпинь үг хэлж, Хятад улс хятад үндэстнийг сэргээн мандуулах зорилгод хүрэх шинэ замд орж байгааг онцоллоо. Энэ зорилгодоо 2049 он гэхэд хүрнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд мөн онд БНХАУ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиох тул бэлгэдэл болгон 2049 оныг сонгожээ. 

 

Тэрбээр XXI зуунд Хятад дэлхий дахинд эзлэх байр суурийн талаар мэдэгдэл хийхдээ "АНУ дэлхий даяар энх тайвныг сахин хамгаалахад Хятадын хамт хариуцлага хүлээх ёстой" хэмээн онцолсон бол Оростой харилцах харилцааны талаар онцгойлсонгүй, харин "энх тайван, хөгжил цэцэглэлт, шударга ёс, шударга шүүх, ардчилал, эрх чөлөө зрэг хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг хамгаалахын тулд бусад бүх орны ард түмэнтэй хамтран ажиллахад бэлэн" хэмээн цохон тэмдэглэжээ.

 

Танхимаас "хөөгдсөн" Ху гэж хэн бэ?

Намын дээд удирдлагыг сольдог байх, Тайвань болон АНУ-тай харилцах харилцаагаа зөөллөх ёстой гэсэн байр суурь баримталдаг байсан Ху Жинтаог хурлын танхимаас хөөн гаргасан нь Хятадад хамтын удирдлагын эрин үе дуусаж, нэг хүн дангаар захирах үе ирж байгааг батлан харуулсан хэрэг боллоо гэж шинжээчид онцолж байна.

 

Ши Жинпиний өмнө Хятадыг удирдаж байсан Ху Жинтаю 2002-2012 оны хооронд Хятадын төрийн эрхэнд байсан юм. Түүнийг төр барьж байх хугацаанд Хятадын ДНБ-ий өсөлт дээд хэмжээндээ хүрсэн гэдэг. Тэр бүү хэл 2007-2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ч ДНБ-ий өсөлт есөн хувиас бууж байгаагүй аж. Ху Жинтаог удирдагч байх үед Хятад улс Японыг  гүйцэж түрүүлэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж байлаа.

 

Гэвч XXI зууны эхний арван жилийн үеийн Хятадын эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгддэг түүнийг Коммунист намын ХХ хурал дээр "шахан гаргасан" нь ихээхэн шуугиан тарьсан юм.

 

Хурлын үеэр Ши Жинпинийн хажууд сууж байсан Ху Жинтао руу гэнэт хүмүүс дөхөн очиж, гараас нь барин, суудлаас босгон хүчээр шахам авч гарч байгаа нь танхимд байгаа олныг гайхшрууллаа. Энэ үеэр Ху ихэд гайхшран, Ши  Жинпин рүү харан ямар нэг зүйл хэлэхэд Ши хариуд нь толгой дохиж байгаа бичлэг тархжээ.

 

Ху Жинтаог чухамхүү ямар шалтгааны улмаас ийнхүү танхимаас гаргасан нь одоогоор тодорхойгүй. Зарим хэвлэлээр Ху Жинтаог саатуулсан, баривчилсан гэх мэдээлэл гарсан ч 79 настай Ху Жинтао хурлын үеэр бие нь муудсан гэж Синхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн түүнийг баривчилсан гэх мэдээлэл одоогоор батлагдаагүй байна. Учир нь хэсэг хугацааны дараа Ху Жинтаог хурлын танхимд эргэн орж ирсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
dn:
ugaasaa hu gedeg chini chuluund garsan uvgun ahin yund songogdoh gej suuhav? chuluund garaad amarch bgaa hugshid bugd l hurald suuj bgaa bizdee .
2022-10-24