Монголын иргэн АНУ-д хүн хэрцгийгээр хөнөөсөн, хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж байна
2022-10-24

Монголын иргэн 49 настай Шинэбаяр Түдэвдорж гэх эр АНУ-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа талаар Patch.com мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нортбрукийн Салем-Уок дүүрэгт амьдрах Шинэбаяр Түдэвдорж хамт амьдардаг 61 настай хөршөө хөнөөсөн хэргээр хүндрүүлэх нөхцөлтэйгээр, аллага, бэлгийн хүчирхийлэлд буруутгагдсан гэж Кук тойргийн шерифийн газар мэдээлсэн байна. Түүнтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болсон бөгөөд лхагва гарагт шүүхийн сонсгол болох хүртэл урьдчилан саатуулах төвд хорьсон хэвээр үлдээх шийдвэр гаргажээ.

 

Түдэвдорж болон амиа алдсан эмэгтэй сүүлийн таван сар хамт амьдарсан байрны доод давхрын хөршийн мэдээлснээр, даваа гарагт эмэгтэйн унтлагын өрөөнөөс тасралтгүй цохих чимээ гарч байсан тул хөршүүд нь унтаж чадаагүй гэнэ. "Түүнчлэн шал дэвсэх чимээ, хашгирсан дуу, эмэгтэй хүн орилох чимээ гарч байсан" гэж хөрш эр цагдаагийнханд мэдээлжээ.

 

Зодуулж амиа алдсан эмэгтэй энэ хэрэг болохоос дөрөв хоногийн өмнө хамт ажилладаг хүндээ Шинэбаяраас айж байгаагаа хэлж байсан аж. Ингээд ажлынх нь ээлж солигдсоны дараа тэрбээр гэртээ харихын оронд ажил дээрээ үлдсэн гэж прокурор мэдэгджээ.

 

Хоёр хоногийн дараа, ням гарагт тэрбээр хөршийнхөө гэрт хоносон бөгөөд мөн л Шинэбаяр Түдэвдоржоос айж байгаагаа хэлсэн гэнэ. Харин мягмар гарагт Шинэбаяр Түдэвдорж 19:30 цагийн орчимд 911 дугаарт залган, байранд нь хамт амьдардаг эмэгтэй хариу өгөхгүй байна, нас барсан бололтой хэмээн дуудлага өгчээ. Цагдаагийнхан түүний утсыг шалгахад, тэрбээр 911 рүү залгахаас 45 минутын өмнө өөр хоёр хүн рүү мессеж илгээн, амиа алдсан эмэгтэйн нэрийг дурдаж, түүнийг ухаан алдсан гээд 911 рүү залгаарай гэсэн зурвас илгээсэн байсан гэнэ.

 

Прокурорын өгүүлснээр, цагдаагийнхан хэргийн газарт ирэхэд толгойн тус газарт нь их хэмжээний цус асгарсан, нүцгэн эмэгтэйг олжээ. Шүүх эмнэлэг эмэгтэйг олон тооны гэмтлийн улмаас бусдын гарт амиа алдсан гэж тогтоосон байна. Түүнчлэн шүүх эмнэлгийн үзлэг хийхэд тархинд нь цус хурсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн шинж тэмдгүүд тогтоогджээ. Харин гар дээр нь хумсны шарх үлдсэн Шинэбаяр Түдэвдорж эмэгтэй нас барсныг мэдээгүй гэж мэдүүлсэн талаар прокурор мэдээлжээ.

 

Кук тойргийн шүүгчид монгол хэлний аман орчуулга хийх орчуулагч олж чадаагүй тул Шинэбаяр Түдэвдоржид улсаас томилсон өмгөөлөгч түүнтэй биечлэн уулзаж чадаагүй байна. Улмаар Монголын иргэнтэй холбоотой шүүх хурлыг лхагва гараг хүртэл хойшлуулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Алуурчин нь ногоон карт хожиж ирсэн, 17 жил болсон. Сэлэнгэ аймгийн иргэн. Тухайн эмэгтэйн гэрт нь ирчихээд очих газар байхгүй гээд матарын нулимс унагааж бсан хүн. Архи, Казинод орчихсон үл бүтэх алуурчин, сайхан сэтгэлтэй хүнийг ингээд алчих гэж, харамсалтай!
2022-12-07
G:
Ene aliirchingiin nudiig uund ni darsiin? Olon tumen harj jigshig!
2022-10-25
зочин:
гаж донтон бусдад гай болох вий дээ
2022-10-24
Мөнхжаргал:
Эх орны нэр гутаасан новш
2022-10-24
h:
US medeen deer bichseneer bol ene aluurchin 61 nastai nutag negtnee honooson buzartai aluurchin bna. Ter Mongol emegtei zailuul ene aluurchnaas aij baisnaa hamt agilladag hundee helj baisan gene. Amidrahiin erhend ene aluurchintai roommate baisan bololtoi. Iim umnuudiig uugaa hiij yavuuldag bainaa. Nutag oronii ner gutaashin gutamshigt aluurchin shorondoo hataj uheesei!
2022-10-24
g:
buzar buzar, nudnii bulai
2022-10-24