КОВИД-19: Улсын хэмжээнд 89 хүн хэвтэн эмчлүүлж байна
2022-10-24

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн халдварын 16 шинэ тохиолдол батлагдлаа.

 

Үүний 13 нь Улаанбаатарт, 3 нь Өмнөговь аймагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 984 477 боллоо.

 

Батлагдсан тохиолдлын 541 697 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 8 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 89 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин