Зүрх судас, чихрийн шижин, уушгины 16 төрлийн эмийг үнэгүй олгож эхэллээ
2022-10-24

Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдлээ.

 

 


Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм. Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангаж байна.
Дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь  хариуцаж олгох бөгөөд иргэд зөвхөн ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх ёстой юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын эмийн бүртгэлд шинээр нэмэгдсэн 16 эмийн жагсаалттай доорх линкээр орж танилцаарай.

 

Shuud.mn
Сонин хачин