Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орлоо 
2022-10-27

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

 

 

Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай бөгөөд Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм. Өглөө 07:00 цагаас 22:00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх спорт цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэжээ.

 

 

Спорт цогцолборын

 

Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн

 

I давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө

 

II давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө

 

III давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал

 

IV давхарт: Тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө байрладаг аж. 

 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хэн нь булаацалдаад байгаамбээ ккк, сонгууль ойртоод халтар улныхандаа хайр зарлагчид олширсоор л...монголын минь гунигт ирээдүй эцэс төгсгөлгүй элийрэгч бирдүүдийн дуусашгүй шунал...
2022-10-28
Зочин:
Эхний нөхөр зүрхээ сайн мэдэрсэн байнаа.
2022-10-27