Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах ажил Польшид үргэлжилж байна
2022-10-28

ОХУ Украинд дайн өдүүлснээс хойш Европын олон орон нутаг дэвсгэр дээр нь байх Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгаж эхэлсэн. Ийм орнуудын нэг нь Польш улс юм. 

 

Өмнө нь Зөвлөлтийн үеийн олон хөшөөг буулгаж байсан Польш улсад 10 дугаар сарын 27-ны өдөр дахин дөрвөн хөшөөг буулгажээ. DW агентлагийн мэдээлснээр, Глубчице, Бычина дахь  "Улаан армид талархал илэрхийлсэн" хөшөө дурсгалыг буулгасан байна. 

 

Буулгасан хөшөө дурсгалууд нь эрх чөлөөг бэлгэдээгүй гэж Үндэсний хөшөө дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Кароль Навроцкий мэдэгджээ. Эдгээр хөшөө нь "1945 оноос хойш Европын талыг захирсан систем", "коммниузмын эсрэг сөрөг хүчний идэвхтнүүд, Польшийн ажилчдыг хөнөөсөн систем", "Украин дахь дайнд буруутай Оросын өнөөгийн удирдагчдад урам зориг өгдөг тэрхүү систем"-ийн бэлгээдл хэмээн Навроцкий онцолсон байна.

 

Энд дуулгахад, ОХУ, Украины дайн эхлэхээс ч өмнө Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах тухай хууль Польшид батлагдаж байлаа. Тодруулбал, улс орныг коммунизмын үеийн суртал ухуулгаас салгах хөтөлбөрийн хүрээнд Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах тухай хууль 2017 оны 10 дугаар сард хүчин төгөлдөр болсон юм. Коммунизмын үед Польшийн нутаг дэвсгэр дээр "Улаан армид талархал илэрхийлсэн" 500 орчим хөшөө дурсгал босжээ. Улмаар хууль батлагдсанаас хойш олон хөшөөг буулгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин