Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна
2022-10-31

Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

 

 

2022 оны 10-р сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 4-9 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Shuud.mn
Сонин хачин