АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан агаарын цэргийн томоохон сургуулилалт эхэллээ
2022-10-31

БНАСАУ пуужин хөөргөсний хариуд Өмнөд Солонгос, АНУ хамтран цэргийн сургуулилалт эхэллээ. Энэ сургуулилалтад мянга гаруй цэргийн алба хаагч, стелс технологитой үл үзэгдэх сөнөөгч онгоцууд оролцоно гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Солонгосын хойг дээгүүр болох агаарын цэргийн хүчний сургуулилалтад 240 байлдааны онгоц оролцох аж. Тэдгээрийн дотор стелс технологи бүхий сайжруулсан F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоц багтаж байгаа аж. Сургуулилалтын үеэр 1600 орчим нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ онд урьд хожид байгаагүй ихээр пуужин хөөргөсөн Пхеньяны зүгээс ирж болзошгүй аюул заналыг сөрөн зогсоход энэ сургуулилалт нэн чухал гэж талууд мэдэгджээ.

 

Агаарын хүчний сургуулилалтад хоёр талаас нийт мянга гаруй цэргийн алба хаагч оролцох бөгөөд 11 дүгээр сарын дөрвөн хүртэл сургуулилалт үргэлжлэх аж. Сургуулилалттай холбоотойгоор БНАСАУ-ын зүгээс баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж байгаа талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-01-27