Хятадын Хуавэй компани Оросын зах зээлийг нэг мөр орхихоор төлөвлөж байна
2022-10-31

Хятадын Хуавэй компани Орос руу гар утас шууд нийлүүлэхээ зогсоосон бөгөөд энэ улсын зах зээлээс нэг мөр гарч болзошгүй гэж холбогдох албаныханд ойр эх сурвалжууд Известия сонинд мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээллээр, Хятадын Хуавэй компани таблет, нөүтбүүк, телевизор болон бусад цахилгаан хэрэгслийг ОХУ руу нийлүүлэхгүй байгаа гэнэ. Үүрэн холбооны суурь станцуудыг борлуулах ажил өнгөрсөн хавар л зогссон гэж Оросын Telecom Daily компанийн Ерөнхий захирал Денис Кусков ярьсан байна.

 

Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Хуавэй компани Орос дахь албан ёсны худалдааны цэгүүдээ хаахаар болсноо зарлаж байлаа. Түүнчлэн мөн сарын сүүлээр ОХУ руу өөрсдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй хэмээн мэдэгдэж байв. 

 

Хуавэй брэндийн албан ёсны дэлгүүрт зарим төрлийн төхөөрөмжийг худалдаалж байгаа ч энэ нь өмнөх нийлүүлэлтээс үлдсэн үлдэгдэл бараа бөгөөд цаашид шинээр нийлүүлэлт хийгдэхгүй тул цахим дэлгүүрүүд ч хаагдана гэж эх сурвалжуд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятад улсын тагнуулын газар дотоодын гар утас компьютер таблетаар дамжуулан олон улсын нууц мэдээллийг хулгайлдаг тул дэлхийн улс орнууд хятадад үйлдвэрлэсэн гар утас компьютер таблетийг худалдан авч ашиглахгүй байх хэрэгтэй.
2022-10-31