ФОТО: Солонгос даяараа гашуудаж байна
2022-10-31

 

БНСУ-ын нийслэл Сөүл хотын гудамжинд иргэд олноороо цугларч, Итэвон хороонд амиа алдсан 150 гаруй хохирогч буюу 20-иод насны өсвөр насны залуучуудын хойноос эмгэнэл илэрхийлж байна. 

 

 

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол болон түүний гэргий Ким Кеон Хи нар Сөүл хотын захиргааны урд талд амиа алдсан залуусын дурсгалыг хүндэтгэх газарт очсон байна. 

 

 

Сөүлийн Итэвон хороонд амиа алдсан залуучуудад эмгэнэл илэрхийлж, тус газрын ойролцоо иргэд цугларчээ.

 

Итэвон дүүргийн метроны буудлын гаднах түр дурсгалын газарт хүмүүс амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлсээр байна.

Shuud.mn
Сонин хачин
монголчууд үхэхээр гашуудах хүн алга
2022-11-01
Зочин:
Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.
2022-11-01