Орос, Украины дайнаас үүдэн Норвеги зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа
2022-11-01

Орос, Украины дайнтай холбоотойгоор аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд Норвеги улс 11 дүгээр сарын нэгний өдрөөс эхлэн зэвсэгт хүчнээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулахаар болжээ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Йонас Гар Стьоре мэдэгдсэнийг "Евроньюс" дамжуулсан байна.

 

"Сүүлийн олон жилд тохиож буй хамгийн муу нөхцөл байдал одоо болж байна. Орос улс бусад орнууд руу дайн өдөөнө гэсэн шинж тэмдэг байхгүй ч хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед бид аюул занал, тагнуулын болон нөлөөллийн ажиллагаанд илүү эмзэг болж байгаа юм" хэмээн Норвегийн Ерөнхий сайд Стьоре мэдэгджээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд орсноор Хойд тэнгис дэх чухал дэд бүтцийн объектуудын эргэн тойронд эргүүл хийх, хүчлэн хамгаалалт зарлах юм байна.

 

Норвеги улс НАТО-ын гишүүн бөгөөд Арктикийн бүс нутагт Оростой хиллэдэг юм. Энэ улс одоогоор Европын холбоон дахь байгалийн хийн томоохон нийлүүлэгч болсон. Оросын нийлүүлэлт зогссоны дараа Европын холбооны байгалийн хийн нийт импортын дөрөвний нэгийг Норвеги эзлэж байгаа. Мөн сүүлийн үед Оросын иргэд эрчим хүчний бүтээгдэхүүний объектууд буюу байгалийн хий дамжуулах хоолойн орчимд "тагнуул" хийж байсан гэсэн шалтгаанаар Норвегид саатулагдсан.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мояануудаа:
Дэвшилтэт, ардчилсан бүх улс түрэмгийлэгч нь фашист хар хүчний эсрэг нэгдэн тэмцэж байна.
2022-11-01