Молдав Оросын элчинг хөөлөө
2022-11-01

Даваа гарагт Оросын арми Украины нутаг дэвсгэр рүү 50 пуужин харваснаас 44 пуужинг амдан устгасан гэж Украины Зэвсэгт хүчин мэдээлжээ. Устгагдсан нэг пуужингийн хэлтэрхий Молдавын нутаг дээр унасан байна. Үүнтэй холбоотойгоор Молдав улс Оросын элчин сайдыг хөөхөөр болжээ. 

 

Евроньюс агентлагийн мэдээлснээр, Кишинев дахь Оросын Элчин сайдын яамны ажилтан улсаасаа хөөн гаргахаар болсон талаар Молдавын Гадаад хэрэг, Европын холбооны яам мэдэгдсэн байна. 

 

"Кишинев дахь ОХУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчийг персона нон грата хэмээн зарлаж, түүнийг Молдав улсын нутаг дэвсгэрийг нэн даруй орхин гарах шаардлагатай гэсэн шийдвэр гаргаснаа Гадаад хэргийн яам мэдээлж байна" хэмээн яамны хэвлэлийн албанаас даваа гарагийн орой гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Хэвлэлийн мэдээлэлд өгүүлснээр, Кишиневд суух Оросын Элчин сайд Олег Васнецовыг 10 дугаар сарын 31-ний өдөр яаман дээр дуудан ирүүлж, шийдвэрийг дуулгасан байна. 

 

"Хөрш орныг чиглэсэн пуужингийн цохилтууд нь аюулгүй байдлын эрсдэлийг улам нэмэгдүүлж, манай орны иргэд дайны хор уршгийг улам бүр мэдэрч байна гэдгийг нотолсон. Украины эрчим хүчний дэд бүтцийг чиглэсэн дайралтууд нь манай орны эрчим хүчний аюулгүй байдалд учрах аюул заналыг нэмэгдүүлж байна" хэмээн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

 

Молдав ийнхүү Оросын элчин сайдыг хөөн гаргахаар болсонд ОХУ хариу арга хэмжээ авна гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
50 пуужингаас 44-г нь устгасан. 18 обьект пуужингийн цохилтонд өртсөн. Ямар математик гэхээрээ ийм байдаг байнаа?эсвэл 6-н пуужин нь дэлбэрчихээд дахиад нисээд дахиад 2 удаа дэлбэрсэн юм уу? Молдов удахгүй ээ. Хувьсгал гарч төр солигдоно.бас хөлдөж үхнэ
2022-11-02
Оросыг хэцүү үед нь томорч байна. Өөдгүй л зан гаргаж байна. Дайн хурдан дуусаасай. Худлаа томроод юунд хүрэх в дээ.
2022-11-02
Монголоос азизов гэдэг шээсийг хөөж гаргаачээ гадаад харилцааны яамныхаан
2022-11-01
Харин тийм ээ
2022-11-01
Сонгодог онигоо ч гэх шиг
2022-11-01
зочин:
татар - узбеkийн шээс Aзизовыг зайлууля.. Mонголд олон жил болсон хирнээ бүүр нэг сэтгэлгүй дээрэнгүй зулбасага байгаам..
2022-11-01
зочин:
Mэдээж юу гэж л Mонгол ,Белорус 2 шиг төмсөгдүүлчээд байв л гэж..
2022-11-01
Болд:
Ямар жижигхэн улс ямар зоригтой байнаа
2022-11-01
Молдавт ард иргэд нь Оростой сайн хөршийн харилцаатай байх ёстой гэж жагсаал цуглаан хийгээд байдаг...
2022-11-01
Инээдтэй л юм.Нөгөө монгол ШХАБ д орохгүй гэж пээдийгээд том улсуудын сонгодог онигоо болсон шиг юм болж.
2022-11-01
Сонгодог онигоо ч гэх шиг
ЗОЧИН:
пЕРСОНА НОН ГРАТА БАЙХ ШҮҮ
2022-11-01
Ядруу жижиг улс болохоор Приднестрээ оросоос салгаж авч чадахгүй байх шиг.
2022-11-01
Харин тийм ээ