Хэнтий аймаг төсвийн мөнгөөр иргэддээ архинаас гаргах спираль тавьжээ
2022-11-01

Төрийн өндөрлөгүүдийн төрсөн нутаг Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд төсвийн мөнгөөр "туйлж" буй. Хамгийн их төсвийг захиран зарцуулах эрхтэй тус аймагт өнгөрсөн наймдугаар сард гэхэд 225 хөрөнгө оруулалт, тендер, арга хэмжээнд хөрөнгө гаргажээ. Эдгээрээс анхаарал татаж байгаа шилжүүлэг нь Хэнтийн аймгийн А109 тоот захирамжийн дагуу хийгдсэн гүйлгээ байна. 

 

 

Тодруулбал, нийт 11 сая 250 мянган төгрөгийг спиралийн төлбөр болгон "Өндөрхаан оршихуй" ХХК-ийн данс руу шилжүүлжээ.

 

Сонирхолтой нь төсвөөс 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч иргэдийг архинаас гаргах эчмилгээ хийсэн компани нь барилгын засал чимэглэл, Барилгын материал, сантехникийн төхөөрөмжийн худалдаа, Гадаад худалдаа, Мал эмнэлэгийн үйлчилгээ, Сервер компьютер, хяналтын камер, ачаа тээш шалгах рентген аппарат болон сүлжээний тоног төхөөрөмж худалдах, суурилуулах, Хөдөлмөрийн зах зээлийн сургалт, Электрон ба холбооны тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдаа явуулах эрхтэй. Нэг үгээр компанийн үйл ажиллагааны чиглэлд эрүүл мэндтэй холбоотой ямар нэг үг үгүүлбэр байсангүй. 

 

Чухам яагаад эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй эмчилгээ хийж, мөнгө шилжүүлсэн асуудлаар "Өндөрхаан оршихуй" ХХК-ийн удирдах албан тушаалтнаас тодруулахад "Манайх компанийн охин компани руу энэ мөнгө шилжсэн нь үнэн. 25 хүнд спираль эмчилгээ хийсэн. Нэг хүнд 450 мянган төгрөгөөр спираль тавьсан. Тусгай зөвшөөрөлтэй компани улсын бүртгэлд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулж болдог. Манай эхнэр эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг" гэсэн хариултыг өглөө. 

 

Ийнхүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын төрсөн нутгийнхан архины хамааралтай болсон иргэдээ анхаарч, төсвийн мөнгөөр тэднийг архинаас гаргах эмчилгээнд хамруулж эхэлсэн байна. Мөн тус аймаг "Архигүй Хэнтий" арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, багагүй хэмжээний хөрөнгө зарцуулдгийг шилэн дансны мэдээллээс харж болно. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
tugs:
hamgiin ih tusuv batluulsan aimag ingehees uur yah ym !
2022-11-01
Уншигч:
Мал эмнэлэг ажиллуулах эрхтэй л юм бна шд, хүн мал 2 бараг адилхан доо.
2022-11-01
Архичдын эмчилгээний мөнгийг өөрсдөөр нь ажил хийлгэж төлүүлэх хэрэгтэй. Гэхдээ спираль тавиулаад архинаас бүрмөсөн гарах архичин ер нь бий юү?
2022-11-01
Энэ Хэнтийгээс гарсан 2 баагий галзуурч л бай. Ард түмэн хариугий чинь барина
2022-11-01
kkkk:
hamaagui eeee
2022-11-01