Дайн судлалын хүрээлэн: Намар цэрэгт татагдсан хүмүүсийг Украин руу илгээнэ
2022-11-01

ОХУ-д есдүгээр сарын 21-ний өдөр зарласан "хэсэгчилсэн дайчилгаа" дуусаж, 11 дүгээр сарын нэгний өдрөөс намрын цэрэг татлага эхэлсэн. Энэ удаад цэрэгт татагдсан залуусыг байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа бүсүүд рүү явуулахгүй гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байгаа ч өмнө нь, дайн эхлэх үеэр л хугацаат цэргийн алба хаагчдыг Донбасс руу илгээсэн, тэднээс зарим нь Украины олзонд орсон гэдгийг хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байв. Тиймээс энэ удаад хугацаат цэргийн алба хаагчдыг дайнд явуулахгүй гэдэг амлалт нь баталгаагүй гэж ажиглагчид үзэж байна. Мөн ийм байр суурийг Америкийн Дайн судлалын хүрээлэн илэрхийлжээ. 

 

Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн онцолж байгаагаар, шинээр цэрэгт татагдсан хүмүүсийг дөрвөн сар сургасны дараа гуравдугаар сараас хойш Украин руу илгээж магадгүй гэнэ.

 

"Дөрвөн сарын бэлтгэл дууссаны дараа Путин тодорхой тооны хугацаат цэргийн алба хаагчийг фронт руу илгээж магадгүй. Гэхдээ 2023 он гартал ийм явдал болохгүй байх" хэмээн Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлэлд онцолжээ.

 

Оросын "Важные истории" цахим хуудас тусгай албадаас авсан эх сурвалжтайгаар мэдээлэхдээ, есдүгээр сард Украины эзлэгдсэн нутгууд дээр олон нийтийн санал асуулга явуулсан зорилгуудын нэг нь дайнд хугацаат цэргийн алба хаагчдыг ашиглах боломжийг бүрдүүлэх явдал байсан гэнэ. Оросын хуулиар, хугацаат цэргийн алба хаагчдыг сургалтын хэсэгт дөрвөн сарын курсийг дүүргэхээс наана хилийн чанад руу байлдааны ажиллагаанд илгээхийг хориглодог юм байна.

 

Харин өөрийн нутаг дээр энэ хориг үйлчилдэггүй гэж Дайн судлалын хүрээлэн онцолжээ. Мөн дайны байдал тогтоосон үед дөрвөн сарын бэлтгэлд хамрагдаж дуусаагүй байсан ч хугацаат цэргийн алба хаагчдыг хилийн чанад руу илгээх боломжтой байдаг аж. Тиймээс намрын цэрэг татлагаар очсон залуусыг хуулийн энэ заалтын дагуу фронт руу илгээж болзошгүй байгаа юм. Учир нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  эзлэн түрэмгийлсэн нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 19-ний өдөр дайны байдал тогтоосон юм. 

 

Дайн судлалын хүрээлэнгийн шинжээчдийн өгүүлснээр, Орост хугацаат цэргийн алба хаагчид эхний зургаан сар сургалтын хэсэгт, дахин зургаан сарыг цэргийн ангид өнгөрүүлдэг аж.

 

"Энэ удаад зургаан сар бэлтгэл хийлгэсний дараа хугацаат цэргийн алба хаагчдыг Украин руу явуулах шаардлагатай гэж Оросын цэргийнхэн үзэх байх" хэмээн Дайн судлалын хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд өгүүлжээ.

 

Мягмар гарагт эхэлсэн намрын цэрэг татлага 12 дугаар сарын 31 хүртэл ОХУ даяар үргэлжлэх юм. Энэ удаагийн цэрэг татлагаар 120 мянган хүнийг цэрэгт татахаар төлөвлөж байгаа бөгөөд цэрэгт татагдсан залуусыг байлдааны бүс рүү илгээхгүй гэж Оросын эрх баригчид мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aль ч улс батлан хамгаалахад цэрэг татдаг, юмыг харлуулахаараа бүр амьдаар нь голыг нь сугалж байх юм бид чинь
2022-11-02
зочин:
Энэ шинэ цэргүүдийг дайнд явуулахгүйээ Цэргийн орон тоо дутуу бусад хязгаарын ангиуд руу явуулна. Сая энэ тэндхийн ангиудаас баахан цэрэг дайнд явуулаад цааш нь харуулчихсан болохоор одоо шинэ цэргүүдээр л нөхөнш дээ
2022-11-01
Буриад,Тува нар маань их цөөрөх нь ээ
2022-11-01
пүтины ээлжит махан таташ хийх ажиллагаа
2022-11-01