Долоон аж ахуйн нэгжийг татан буулгажээ
2012-01-24

Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс Орон нутгийн төсвийн орлогод 6049081,9 мянган төгрөг төвлөрүүлэхээс 7334943,6 мянган төгрөг төвлөрүүлэн 121,3 хувиар, Улсын төвлөрсөн төсөвт 558342,3 мянган төгрөг төвлөрүүлэхээс 589622,6 мянган төгрөг төвлөрүүлж, 105,6 хувиар, хэлтсийн дүнгээр 119,9 хувиар биелүүлжээ. 2011 онд  “Хөгжил дагуулсан 20 жил” сэдэвт бүтээлч ажлын аян зарлаж, сар бүрийг тодорхой нэг сэдэвт ажлын нэрэмжит болгон зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч ажилласан байна. Тухайлбал 4 дүгээр сард “Улсын бүртгэлийн баазыг цэгцлэх” сэдэвт ажлын хүрээнд  6 аж ахуйн нэгжийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, эзэн холбогдогч нь байхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байгаа 7-н аж ахуйн нэгжийг бүртгэлийн баазаас хасч, татан буулгажээ. 2011 оныг аймгийн хэмжээнд “Хоршооллыг дэмжих жил” болгосонтой холбогдон аймгийн ХААХоршоологчдын зөвлөгөөнд оролцож, Хоршооны тухай хууль, хоршооны бүртгэлийн талаар сургалт хийлээ. 2011 онд аймгийн хэмжээнд ХХК-29, Хоршоо-18, ББН-1, ТББ-7, Салбар-2 тус тус шинээр бүртгэгджээ.  Татвар төлөгчдийн татварын боловсролыг дээшлүүлэх, тэдэнд татварын болон бусад хууль эрх зүйн тодорхой ойлголтуудыг өгөх зорилгоор аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран “Хууль сурталчлах сарын аян” зохион байгуулсан байна. Энэ аяны хүрээнд нийт ААНБ-43, иргэд, татвар төлөгчид-376, ЕБС-ийн сурагчид-367 тус тус сургалтанд хамрагдаж, 10608,2 мянган төгрөгийн татварын өрийг барагдуулж ажиллажээ.  Мөн  2011 оныг Татварын Ерөнхий  Газраас “Цахим татварын орчин-Иргэний татвар”-ын жил болгон зарласантай холбоотойгоор энэ арга хэмжээний хүрээнд татвар төлөгч нарын мэйл хаягаар Татварын хэлтсийн даргын мэндчилгээ, масс мессеж  илгээж, өөрийн вэб хуудастай болжээ. Ийнхүү 2011 оноо амжилт бүтээл дүүрэн үдэж, 2012 оныхоо төсвийн орлого бүрдүүлэх эх үйлстээ шамдан орж ажиллаж байна. Жилийн эцсийн татварын тайлангаа хүлээн авахтай холбогдон татвар төлөгч нарт хүндрэл чирэгдэл учруулахгүйн улмаас өдөр бүр “Хөтөч байцаагч” ажиллан, татвар төлөгч нарт ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтийн тайлан гаргах аргачлал, гарын авлагаар ханган ажиллаж байна. Мөн  энэ сарын 17-ны  өдрөөс эхлэн хэлтсийн шинэ байрандаа шилжин орж ажиллаж байна. Одоогоор гадна тохижилт бүрэн хийгдээгүй байгаа тул 2012 оны эхний хагас жилд багтаан бүрэн хүлээн авч, албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
ажа:
Юун 2011 он бэ? 2012 он дуусаж байхад 2011 он гээдл шал буруу юм бичих юм.Бичсэн сэтгүүлч согтуу байсан юмуу
2012-12-28