Монгол кино Оскарт нэр дэвшжээ
2022-11-01

 

Оскарын шагнал гардуулах ёслол 2023 оны гуравдугаар сарын 12-нд Лос Анжелеcын Долби театрт болно. Шилдэг уран сайхны киноны уралдаанд улс орон бүрээс бүтээлээ явуулдаг билээ. 

 

Манай улсаас жүжигчин Б.Амарсайханы "Эргэж ирэхгүй намар" буюу "Harvest Moon" уран сайхны кино оскарт өрсөлдөж байна. Энэ нь манай улсаас Оскарын наадмын урьдчилсан шалгаруулалтад оруулж буй долоо дахь бүтээл аж.

 

Уг бүтээлийг зохиолч Т.Бум-Эрдэнийн "Түнтүүлэй" өгүүллэгээс сэдэвлэн кино зохиолыг бичиж, найруулжээ.

Shuud.mn
Сонин хачин