Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвалаа
2022-11-02

Энэ онд БНАСАУ урьд жилүүдээс ч илүү их пуужингийн туршилт хийж, Япон тэнгисийн зүг төрөл бүрийн пуужин харвасаар байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн сарын эхээр пуужин харваж байв. 

 

Ийнхүү 2022 онд пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн Хойд Солонгос 11 дүгээр сарын хоёрны өглөө Япон тэнгисийн зүг дахин пуужин харважээ. Энэ талаар Японы эргийн хамгаалалтын албанаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эргийн хамгаалалтын албаныхан тухайн бүс нутагт байгаа хөлөг онгоцнуудыг пуужингийн хэлтэрхийтэй мөргөлдөх аюултайг сэрэмжлүүлжээ. Түүнчлэн пуужингийн хэлтэрхий олсон тохиолдолд зохих албаныхантай холбогдохыг зөвлөсөн байна.

 

Хамгийн сүүлд Хойд Солонгос 10 дугаар сарын зургааны өдөр Японы тэнгисийн зүг пуужин харваж байлаа. Харин есдүгээр сарын сүүлээр дөрвөн пуужин харваж байв. Энэ он гарснаас хойш БНАСАУ нийтдээ 29 пуужин харваснаас 23 нь баллистик пуужин байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин