Хэллоуиний шөнө 14 хүнийг буудсан этгээдийг олж чадаагүй байна
2022-11-02

Америкийн Чикаго хотод Хэллоуиний шөнө нэгэн этгээд хүмүүс рүү буудсаны улмаас 14 хүн шархадсаны дотор хүүхдүүд байсан гэнэ. Энэ талаар хотын цагдаагийн газраас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг 10 дугаар сарын 31-ний өдөр Гарфилд-Парк дүүрэгт болсон байна. Тухайн үед хүмүүс баяр тэмдэглэн гудамж хөл хөдөлгөөнтэй байсан бөгөөд үл мэдэгдэх этгээд машинтай өнгөрөхдөө бууджээ. Энэ хэргийн улмаас 14 хүн шархадсаны дээр өөр нэг хүнийг гэмт этгээд машинаараа дайрсан гэнэ.

 

Хохирогчдыг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн, зарим хүний биеийн байдал хүнд байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Цагдаагийнхан хэргийг мөрдөж байгаа ч сэжигтнийг баривчилж чадаагүй байгаа гэнэ. Тиймээс энэ хэрэгт холбоотой этгээдүүдийн талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнийг 15 мянган доллараар шагнана гэсэн зар тараажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
УХЭХИГ ХУССЭН ХУМУСИИН ЦУГЛААН
2022-11-02