Хойд Солонгос пуужин харвасны хариуд Өмнөд Солонгос сөнөөгч онгоцоор пуужин хаялаа
2022-11-02


Хойд Солонгос лхагва гарагийн өглөө Японы тэнгисийн зүг пуужин харвасан талаарх мэдээлэл гарсан. Үүний хариуд Өмнөд Солонгос ижил арга хэмжээ авчээ. 

 

Тодруулбал, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин БНАСАУ-аас тусгаарладаг шугамаас хойд зүгт байх, тэнгисийн олон улсын хэсэг рүү "агаар-газар" ангиллын гурван пуужин харвасан байна. Энэ нь Хойд Солонгос лхагва гарагт пуужин харвасны хариу гэж БНСУ-ын  Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин F-15K, KF-16 онгоцнуудаас гурван пуужинг Япон тэнгис дэх олон улсын хэсэг рүү харвасан байна. Эдгээр пуужинг Хойд Солонгосын пуужин туулсан зайтай ижил зай дахь цэгт харвасан бөгөөд ийн нарийвчлалтай буудсан нь Өмнөд Солонгос аливаа өдөөн хатгалга, тэр дундаа баг тусгалтай баллистик пуужин харвасан тохиолдолд шийдэмгий хариу өгөхөд бэлэн гэдгээ харуулсан гэж Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.

 

Лхагва гарагийн өглөө Хойд Солонгос пуужин харвасан бөгөөд энэ удаад Япон тэнгис болон Шар тэнгис чиглэлд 10 пуужин хөөргөсөн байна. Үүнээс гурван пуужин Япон тэнгист унаснаас нэг нь олон улсын хэсэгт, БНАСАУ-аас тусгаарлах шугамаас өмнөд зүгт 26 км зайд унажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин