АНУ: Хойд Солонгос Орос руу нууцаар зэвсэг нийлүүлж байна
2022-11-03

Украины дайнд зэр зэвсгийн нөөцөө барж байгаа ОХУ Хойд Солонгостой хэлэлцээ хийн, улмаар БНАСАУ их хэмжээний пуужин, их бууны сумыг Орос руу нийлүүлж байж болзошгүй гэх мэдээлэл есдүгээр сард гарч байлаа. Энэ мэдээлэл анх АНУ-ын зүгээс гарч байсан юм. 

 

Энэ удаад ч мөн ОХУ, Хойд Солонгосын хоорондын зэвсэг нийлүүлэлтийн талаарх яриа гарчээ. Тодруулбал, БНАСАУ Орос руу их хэмжээний "их бууны сум" нийлүүлж байгаа гэж Цагаан ордон мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулсан байна. 

 

"Зэвсэг үнэхээр нийлүүлсэн эсэхийг Америкийн тагнуул анхааралтай ажиглаж байгаа" хэмээн Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Гэхдээ БНАСАУ-аас ийнхүү зэвсэг нийлүүлэх нь "дайны явцыг өөрчлөхгүй" хэмээн Кирби онцолсон байна. 

 

Энд дуулгахад, есдүгээр сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авч байж болзошгүй хэмээсэн юм. Харин үүнийг Хойд Солонгосын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл гарган няцааж, “Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” хэмээн цохон тэмдэглэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АНУ, НАТО-гийнхан бүгд л Украйнд зэвсэг нийлүүлж байгаа биз дээ??? Өөрсдөө бол болдог өөр хүн болдоггүй юм гэж байдаггүй л юм
2023-09-15
Бодолтой л байгаарай даа:
Манайх нийлүүлж лүд болохвийдээ олон улсад адлагдана шүү, хоригт ч орно
2022-11-03
ОХУ одоо хойд Солонгост нэлээд хүчтэй цөм хэдийг өгөөд сайхан баадуудаж бгаад АНУ руу сүнгэнүүлчих хэрэгтэй. Энэ дэлхийд Америк шиг хэрэггүй улс алга. Дан дайн дэгдээнэ.
2022-11-03
Манай шууд. мн шууд л чаана ш дээ.
2022-11-03
Айсан хүнд аргал хөдөлнөө гэж
2022-11-03