ХУВААРЬ: Арваннэгдүгээр сард болох бөхийн барилдаанууд
2022-11-03

Монголын Үндэсний бөхийн холбооноос арваннэгдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ.

 

 

  • Арваннэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 1993 оны Дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт, МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн

  • Арваннэгдүгээр сарын 12-ны 15:00 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй)

  • Арваннэгдүгээр сарын 13-ны 12.00 цагаас Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан (бөхийн тоо хязгааргүй)

  • Арваннэгдүгээр сарын 19-ний 12:00 цагаас Монгол улсын харцага Ж.Борын нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан

  • Арванэгдүгээр сарын 24-ний 12:00 цагаас Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархалын өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 26-ны 12:00 цагаас Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 98 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан

  • Арваннэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан (бөхийн тоо хязгааргүй) тус тус Монгол бөхийн өргөөнд болно.

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Shuud.mn
Сонин хачин