ОХУ, Украин олзны хүмүүсээ солилцов
2022-11-04

Украин, Оросын хооронд олзны хүмүүсээ солилцох ээлжит ажил 11 дүгээр сарын гуравны өдөр болсон талаар Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгджээ. 

 

Ермакийн мэдэгдсэнээр, энэ удаад 107/107 гэсэн форматаар олзлогдогсдоо солилцсон бөгөөд Украины Зэвсэгт хүчин, Тэнгисийн цэргийн хүчин, Бүс нутгийн хамгаалалт, Улсын хилийн алба, Үндэсний цагдаа, Улсын тээврийн тусгай алба болон Үндэсний гвардын зургаан офицер, 101 байлдагч, түрүүчийг чөлөөлсөн байна. 

 

Олзноос чөлөөлөгдсөн цэргүүдийн 74 нь өмнө нь "Азовсталь" үйлдвэрийг хамгаалж байжээ. Тэдний зарим нь хүмүүсийг хамгаалах, дайсныг сөрөхийн тулд нисдэг тэргээр эзлэгдсэн нутаг руу сайн дураар очсон гэж Ермак онцолсон байна.

 

Энд дуулгахад, Украин гуравдугаар сараас хойш нийт 1138 хүнийг олзноос чөлөөлж чаджээ. Олзны цэргүүдийн асуудал хариуцсан штабын мэдэгдсэнээр гуравдугаар сарын 16-наас хойш энгийн иргэн, цэргүүд нийлсэн нийт 1138 хүнийг олзноос чөлөөлсөн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Азовын дайчид фашистууд байсан гээд л байсан. Суллаад л байх юм даа
2022-11-04