Пентагон: БНАСАУ цөмийн зэвсэг ашиглавал Ким Жон Уны дэглэмийг зүйл дуусгана
2022-11-04

Сүүлийн үед Хойд Солонгосын зүгээс удаа дараа пуужин харваж, өдөөн хатгалга хийсээр байгаа юм. Энэ нь даамжирч, цөмийн зэвсэг ашиглавал АНУ Хойд Солонгосын дэглэмийг зйүл дуусгана гэж Америкийн Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ. 

 

NBC агентлагийн мэдээлснээр, Вашингтонд АНУ болон Өмнөд Солонгосын аюулгүй байдлын асуудлаарх зөвлөлдөх уулзалтын үеэр Батлан хамгаалахын сайд "цөмийн, энгийн болон пуужингийн эсрэг хамгаалалт зэрэг бүхий л боломжоо ашиглан нөхцөл байдлыг тогтоон барих тал дээр АНУ хатуу зогсоно" хэмээн  мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн, АНУ болон түүний холбоотон, түншүүд рүү аливаа байдлаар халдах, тэр дундаа стратегийн бус цөмийн зэвсэг ашиглан халдвал энэ нь "Ким Жон Уны дэглэмийг төгсгөл рүү нь аваачна" хэмээн Ллойд Остин цохон тэмдэглэжээ.

 

Өмнөд Солонгос, АНУ-ын зөвлөлдөх уулзалтын талаар гаргасан мэдэгдэлд "талууд БНАСАУ цөмийн хүнчин чадал, баллистик пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэх чармайлтаа үргэлжлүүлж байгаад санаа зовниж байгаагаа" илэрхийлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин