Зеленский Оростой хэлэлцээ эхлүүлэх нөхцөлийг нэрлэв
2022-11-08

Украиныг тойрсон сөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийн явцыг талууд эхлүүлэхийн тулд Оросын эрх баригчид таван нөхцөлийг биелүүлэх ёстой гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 

 

Зеленский өдөр тутам хийдэг мэдэгдэлдээ ОХУ бүх дэлхийг тогтворгүй байдалд оруулж байна хэмээн онцолсон байна. Оросыг Украин дахь байлдааны ажиллагаагаа зогсоож, хэлэлцээрт түлхэх шаардлагатай байгаа гэж Зеленский мэдэгджээ.

 

Орос, Украины хоорондын хэлэлцээг эхлүүлэхийн тулд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх, НҮБ-ын Дүрмийг хүндэтгэх, байлдааны ажиллагаанаас үүдэлтэй хохирлыг бүрэн нөхөн төлөх, бүхий л цэргийн гэмт хэрэгтнийг шийтгэх, түүнчлэн ОХУ Украинтай дахин цэргийн сөргөлдөөн үүсгэхгүй гэсэн баталгаа өгөх гэсэн нөхцөлүүдийг биелүүлэх ёстой гэж Зеленский мэдэгдээд "эдгээр нөхцөлүүд нь туйлын тодорхой" хэмээн онцолжээ.

 

Өмнө нь тэрбээр энэ төрлийн мэдэгдэлдээ "нутаг дэвсгэрийн бүрэн байдал" гэсэн утгад 1991 оны хил хязгаараар нутгийг сэргээх, мөн Крымийг буцаах талаар онцолдог байсан бол энэ удаад хил хязгаар болон Крымийг буцаах талаар тодруулсангүй.

 

Зогсонги байдалд орсон хоёр орны хэлэлцээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тушаал өгч, Оросын арми хөрш оронруугаа дайрснаас хойш дөрөв дэх өдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр сөргөлдөгч хоёр талын анхны хэлэлцээ эхлэж байлаа. Улмаар талууд гуравдугаар сарын дунд үе хүртэл шат дараатай хэлцэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм. Мөн дайн эхлээд удаагүй байхад Зеленский гагцхүү Путинтэй шууд хэлэлцээ хийсэн нөхцөлд өнөөгийн сөргөлдөөн дуусах боломжтой гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Энэ хугацаанд Путин, Зеленский нар уулзах боломжтой гэсэн мэдээлэл гарч байсан ч аль аль тал болзол тавин, өнөөг хүртэл хоёр орны тэргүүн хэлэлцээрийн ширээний ард суугаагүй л байна. 

 

Харин 10 дугаар сарын сүүлээр Путин хэлэлцээрт бэлэн байгаа гэж Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умару Сисоку Эмбало Владимир Путинтэй уулзсаныхаа дараа Зеленскийтэй уулзах үеэрээ мэдэгдэж байв. Тэрбээр Путиний илгээлтийг Зеленскийд хүргэж байгаа, Оросын Ерөнхийлөгч Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй уулзахад бэлэн хэмээн мэдэгдэж байлаа. Гэсэн ч 10 дугаар сарын 26-нд гарсан энэ мэдээллийн дараахан Оросын тал "Гвиней-Бисаугийн Ерөнхийлөгчөөр илгээлт дайгаагүй" хэмээн мэдэгдсэн юм.

 

Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсний дараа Украины тал хэлэлцээ эхлүүлэхээс өмнө хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх шаардлагатай гэж мэдэгдэж байлаа. Нэн тэргүүнд Украины дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоох, Хар тэнгис дэх Украины боомтуудыг нээх, цөмийн зэвсэглэлээр сүрдүүлэхээ зогсоохыг Орост хандан уриалсан  юм.

 

"Ямар нэг яриа хэлэлцээрийн талаар зарчмын хувьд ярих гэж байгаа бол нэг орон нь нөгөөгөө, түүний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, улсын хилийг хүндлэх ёстой. Одоогоор ийм зүйл огт алга" хэмээн Владимир Зеленский мэдэгдэж байсан. 

 

Эргэн сануулахад, ОХУ Украины нутаг руу түрэмгийлсний дараахан хоёр орон энхийн хэлэлцээг эхлүүлсэн. Ээлжит хэлэлцээ Туркийн зуучлалтайгаар Турк улсад болсон ч дөрөвдүгээр сараас эхлэн энэ хэлэлцээ зогсонги байдалд орсон юм. Үүний дараа Украины эрх баригчид Оростой хэлэлцээгээ сэргээхээс татгалзаж, гагцхүү өнөөгийн дайнд ялах нь хэдэн жилийн дараа дахин түрэмгийлэлд өртөхөөс хамгаалж чадна гэж мэдэгдэж байлаа.

 

Ингээд есдүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр Орос улс Украины өмнөд болон дорнод хэсэг дэх хяналтдаа оруулсан нутаг дэвсгэрүүдэд олон нийтийн санал асуулга явуулж, ОХУ-ын бүрэлдэхүүнд багтаах шийдвэр гаргасан юм. Үүний дараа Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхэд бэлэн, "гэхдээ өнөөгийн биш, өөр ерөнхийлөгчтэй хэлэлцэнэ" гэж мэдэгдэж байлаа. Ийнхүү мэдэгдсэнээсээ хэд хоногийн дараа тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх болможгүй" тухай зарлигт гарын үсэг зурж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүүгий:
Энд соц, кап нийгмийн ялгаа огт хамаагүй. Гол асуудал геополитик. Бид ч геополитикийн аюулгүй байдал талаас нь ирээдүйгээ харж ярих ёстой. Аль нэг талд нь хайртай дуртайгаа эсвэл дургүйгээ ярих нь эрүүл ухаан дутаад байгаагийн шинж. Талцаж солиорсон хоосон хийрхлээ зогсоо!
2022-11-12
irgen:
yostoi buteshgui nuhtsluud bna da,baidl n ylam l dordsoor baih yum bish u
2022-11-08
Baruuniihan l tegj husej baigaa l daa. Daanch oiriin ued tiim yum bolohgui l dee
2022-11-08
ингэж элийрэх өөрт чинь гоё байдаг уу...?:
эм тангаа цагтаа ууж бай. эм уусан халбагаа сайн долоо. дутуу долоосоноос болж тун нь багадаад чамд үйлчлэхгүй байгаа бололтой... соц нийгмийн өвчтөн минь
2022-11-08
орос орон бусдын газар нутагт шунахаа одоо болио. задарч бутрах чинь цаг хугацааны л асуудал болчихсон. Хуучны СССР шигээ бусдын яаж амьдрахыг заах цаг чинь аль хэдийн өнгөрсөн. Манай мояа оркууд үүнийг ойлгохгүй л дээ. боол байхдаа таарсан амитад
2022-11-08
ЗОЧИН:
УКРАЙНД донбасс , герман, луканскийн, запорож мужуудаас өгч болохгүй ээ.ДАХИАД ОРОС ИРГЭДЭЭ ДЭЭРЭЛХЭЖ ,ДОРОМЖИЛООД БУУДААД БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР.ТЭД АМЕРИК ЕВРОПийн ЗЭВСЭГ БОЛЧИХСОН УЧРААС БУУДАХ ЗАНАЛХИЙХ АЮУЛ БАЙГАА .
2022-11-08
зочин:
Зочин миний тавих болзол: 1. Украины нутаг дэвсгэр нь Оросын түүхэн газар нутаг тул Зеленский үг дуугүй бууж өгөөд Украины газар нутгийг бүрэн бүтнээр нь хүн амтай нь Орост хүвээлгэн өгөх. 2. Зеленский Орос эх орноосоо урваж дэрэмчин Америкийн гар хөл, бууны нохой, утсан хүүхэлдэй болж Донецк, Луганск ард түмнийг 8 жил хядсаныхаа төлөө, Украины газар нутгийг дээрэмчин Америкуудад найр тавьж өгсөныхөө төлөө, Украины түүхэнд арилшгүй хар толбо үлдээснийхээ төлөө, Украины ард түмнийг зовлон, хагацал, задралд хүргэснийхээ төлөө, Европ тивд Аиерикийн аюул занал авч ирсэнийхээ төлөө цаазын ялын дээд хэмжээ авахуулахад бэлэн гэдгээ дэлхий нийтэд зарлах, эсвэл өөрийгөө цаазлах. Эдгээр болзолыг хүлээн авахгүй бол Зеленский усан тэнэг, мэдрэл , дээрэмчин Америкийн тархи угаалтанд мансуурсан манай Элбэгдорж шиг бүтэхгүй этгээд гэдгээ дэлхий дахинд батална.
2022-11-08
ингэж элийрэх өөрт чинь гоё байдаг уу...?:
эм тангаа цагтаа ууж бай. эм уусан халбагаа сайн долоо. дутуу долоосоноос болж тун нь багадаад чамд үйлчлэхгүй байгаа бололтой... соц нийгмийн өвчтөн минь
ЗОЧИН:
УКРАЙНД донбасс , герман, луканскийн, запорож мужуудаас өгч болохгүй ээ.ДАХИАД ОРОС ИРГЭДЭЭ ДЭЭРЭЛХЭЖ ,ДОРОМЖИЛООД БУУДААД БАЙХ МАГАДЛАЛ ӨНДӨР.ТЭД АМЕРИК ЕВРОПийн ЗЭВСЭГ БОЛЧИХСОН УЧРААС БУУДАХ ЗАНАЛХИЙХ АЮУЛ БАЙГАА .
45:
Зеленскийг зайлуулах хэрэгтэй Жүүд хэзээ дайн хийж байсан юм
2022-11-08
Зочин:
Зеленскийн зөв шүү, чи их төөрөлдсөн тархиа угаалгасан хүн байна. Эх оронд нь халдсан түрэмгийлэгчидтэй тэмцэх нь ерөнхийлөгч битгий хэл эр хүн бүрийн үүрэг. Харин Донбассыг буудсан гэдэг бол оросуудын түрэмгийлэх шалтаг болгосон цуурхал. Яг үнэндээ бол оросын тагнуул хорлон сүйтгэгчид донбасст олон жил чөлөөтэй ажиллаж элдэв өдөөн хатгалга хийн улс доторх улс болгочихсон байсан. украйны үндсэрхэг үзэлтнүүд (фашист биш шүү) хариуг нь өгч оросын хэдэн тагнуул туршуулыг өлгөсөн нь байх л зүйл.
2022-11-08
Путины гайгаар ОХУ задарч мэднэ шүү. Мөнхийн хөрш гэж хэлэхээ болиорой хүмүүсээ.
2022-11-08
Baruuniihan l tegj husej baigaa l daa. Daanch oiriin ued tiim yum bolohgui l dee
Америкт худалдагдсан нэг муу урвагч жүүд Украйн улсыг үгүй хийж бна. Хэрэв Орос Украйныг фашизмаас чөлөөлөх дайнд ороогүй бол өдийд улсынх нь хил дээр НАТО цэргийн баазуудаа бгуулчихсан, цөмийн зэвсэг зоочихсон , элдэв бохир био лаборатоиуд олон төрлийн вирус тараачихсан их л эвгүй байх байлаа шүү. Тэгээд ч 8 жил Донецк Луганскийг өдөр шөнөгүй буудаж олон мянган Орос хүнийг хядсан . Энэ мансуурагч жүүдтэй ямарч гэрээ хэлэлцээр хийх шаардлага байхгүй. Худалдагдсан гадны тагнуулууд ийм л аюултай байдаг.
2022-11-08
Зочин:
Зеленскийн зөв шүү, чи их төөрөлдсөн тархиа угаалгасан хүн байна. Эх оронд нь халдсан түрэмгийлэгчидтэй тэмцэх нь ерөнхийлөгч битгий хэл эр хүн бүрийн үүрэг. Харин Донбассыг буудсан гэдэг бол оросуудын түрэмгийлэх шалтаг болгосон цуурхал. Яг үнэндээ бол оросын тагнуул хорлон сүйтгэгчид донбасст олон жил чөлөөтэй ажиллаж элдэв өдөөн хатгалга хийн улс доторх улс болгочихсон байсан. украйны үндсэрхэг үзэлтнүүд (фашист биш шүү) хариуг нь өгч оросын хэдэн тагнуул туршуулыг өлгөсөн нь байх л зүйл.
Aзизовын угаадасны зулбасага аа:
эх орон газар нутгаа айж хамгаална гэж байдаггүй юм. укрианы энэ үйлдлыг газар нутаг, хүн ардынхаа төлөөх ариун дайн гэдгийм. Vүнийг чам шиг үхэр ойлгохгүй л дээ .
2022-11-08
Иргэн:
Үхсэн элэнцэгний чинь улаан арми , муусайн яргачид гэвэл зохин
2022-11-08
Оросууд украйны дайн биш нато ех оросын дайн зөвхөн украйны газар нутагт өрнөж байна одоогоор хэлэлцээ хийхгүй тодорхой лав удаан сунжирч аль тэвчээртэй хүлээцтэй тал нь ялалт байгуулна
2022-11-08
zochin:
ertxen buuj og
2022-11-08
Aзизовын угаадасны зулбасага аа:
эх орон газар нутгаа айж хамгаална гэж байдаггүй юм. укрианы энэ үйлдлыг газар нутаг, хүн ардынхаа төлөөх ариун дайн гэдгийм. Vүнийг чам шиг үхэр ойлгохгүй л дээ .
дайн үргэлжлэх нь дээ, ялгуусан улаан арми энэ боллзлыг хүлээн авахгүй нь ойлгомжтой, газар нутгаа алдчихаад яасан том мөрөөднө вэ энэ жүжигчин, энэ зеленскийг ерөнхийлөгчөөр байгаа үед нь дахиад хэсэг газар нутгийг нь салгах хэрэгтэй
2022-11-08
Иргэн:
Үхсэн элэнцэгний чинь улаан арми , муусайн яргачид гэвэл зохин