Ливанд хуванцар саваар асар том яст мэлхий бүтээжээ
2022-11-08

Ливаны Триполи хотод нэгэн өвөрмөц бүтээлийг олны өмнө дэлгэжээ. МИР24 сувгийн мэдээлснээр, Триполи хотын талбай дээр асар том далайн яст мэлхийг бүтээн байршуулсан байна. 

 

Бүтээлийг төмөр каркасаар бүтээж, дотор нь 200 мянга орчим хуванцар сав хийжээ. Харин өнгө алгалсан хуягийг хийхэд 50 мянган бөглөө орсон байна. Энэ яст мэлхийг бүтээсэн, Ливаны алдарт зураач Кэролайн Чаптини далай тэнгист хуванцар ихээр хуримтлагдаж байгаа асуудалд олны анхаарлыг татахын тулд ийм бүтээл босгожээ. 

 

"Хүмүүс Номхон далайд хуванцар хаягдлыг хэдэн тонноор нь хаяж, түүнийг нь загас идэж байна. Яст мэлхий бол усыг цэвэрлэдэг амьтан. Яст мэлхий үгүй болвол бид бохирдсон далайн бүтээгдэхүүн хэрэглэнэ. Далайн яст мэлхийн устаж ч болзошгүй болсон энэ үед ийм бүтээл хийх санаа төрсөн"  хэмээн зураач ярьжээ.

 

Энэ яст мэлхийг бүтээхэд ашигласан бүх хуванцарыг Ливаны хог хаягдал устгах компани худалдан авч, олсон мөнгийг хавдар өвчинтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулна хэмээн амласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин