ОХУ Иранаас дрон авсныхаа хариуд барууны зэвсэг өгчээ
2022-11-09

Иран Орос руу дрон нийлүүлж, Оросын арми эдгээр дроныг Украинд ашиглаж байгаа гэсэн мэдээлэл гарсаар багагүй хугацаа өнгөрсөн ч Орос, Ираны тал аль аль нь үгүйсгэсээр байгаа юм. 

 

Оросын тал ийнхүү Иранаас дрон авахдаа бэлэн валютаар тооцоо хийснээ дээр Украинд олзолсон барууны зэвсэгүүдээс өгсөн гэж  Sky News телевиз аюулгүй албаны эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Британийн телевизэд мэдээлэл өгсөн хүний өгүүлснээр, наймдугаар сарын 20-ны өглөө эрт Тегераны нисэх буудал дээр Оросын онгоц газардсан бөгөөд энэ онгоцоор 140 сая евро бэлнээр, түүнчлэн Британийн NLAW танк эсэргүүцэгч пуужин, Америкийн Javelin танк эсэргүүцэгч пуужингийн комплекс болон зенит пуужингийн Stringer комплекс зэргээс бүрдэх ачаа хүргэж ирсэн гэнэ. Оросоос авсан энэхүү зэвсгийн ачаар Ираны Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус цаашдын дайнд ашиглахын тулд барууны технологийн судалж, хуулбарлах боломжтой болно гэж эх сурвалж өгүүлжээ. 

 

Зэвсэг болон 140 сая еврогоор ОХУ Иранаас 160 дрон авсны 100 нь камиказе буюу байгаа онож устгаад, өөрөө устдаг дрон авсан гэнэ. Үүний дараа ОХУ, Иран 200 сая еврогийн үнийн дүн бүхий дрон нийлүүлэх өөр нэг хэлэлцээ хийсэн гэж эх сурвалж онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
багш:
"тооцоог хийснээ дээр" гэж бичихгүй. харин "хийсний дээр" буюу хийснээс гадна гэж бичвэл зүгээр.
2022-11-10
Үндэстэн доромжлохоо больцгооё, тэд ч гэсэн бидний л адил ард түмэн, үнэнийг ганцхан түүх цаг хугацаа шүүдэг,
2022-11-10
Ивануудад үнэн юм байхгүй.Бүгд худалч дээрэнгүй адгийн үндэстэн.
2022-11-09
ок
2022-11-09