Грект болсон ажил хаялтын үеэр эмх замбараагүй байдал гарчээ
2022-11-10

Грекийн нийслэлд тээврийн салбарынхан ажил хаялт зарлажээ. Цалингаа нэмүүлэхийг шаардсан тээврийн салбарынхан 24 цагийн ажил хаялт зарласнаар Афинд нийтийн тээвэр зогссон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, цалин нэмэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахыг шаардсан жагсаалын үеэр  өдөөн хатгалга ч гарсан байна. Амны хаалт зүүсэн хүмүүс парламентын ордон болон цагдаагийнхан руу чулуу, шатамхай шингэнтэй лонх шидэж, цагдаагийнхан үүний хариуд нулимс асгаруулах хий ашигласны улмаас үймээн дэгджээ. 

 

Энэ жагсаалын үеэр олон мянган хүн гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Өмнөх хямралаа бүрэн давж чадаагүй байсан Грекийн хувьд цар тахлын жилүүд хүндхэн цохилт өгч, түлш, эрчим хүчний үнэ эрс нэмэгдэж, урьд хожид байгаагүй инфляци нүүрлэжээ. Ажил хаялтын улмаас автобус, метро, хот хоорондын галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогссон байна. Улмаар ажил хаялт зарласан өдөр дунд сургуулиуд хичээллээгүй аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин