Путин G20-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно
2022-11-10

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, түүний оронд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров явна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг Индонезийн тал баталжээ. 

 

Ирэх долоо хоногт Балид эхлэх G20-ийн уулзалтад Владимир Путин биечлэн оролцохгүй, харин цахимаар холбогдоно гэж Индонезийн Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулжээ. 

 

Индонезийн Тэнгис, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан сайдын хэвлэлийн төлөөлөгч Жоди Махардигийн өгүүлснээр, дээд хэмжэний уулзалтад Оросыг Сергей Лавров төлөөлнө, харин арга хэмжээний үеэр болон нэг уулзалтад Оросын Ерөнхийлөгч цахимаар оролцох юм байна. 

 

Одоогоор Оросын талаас албан ёсны мэдэгдэл хийгээгүй, энэ долоо хоногт Путиний шийдвэрийг зарлана гэж Кремль 11 дүгээр сарын долооны өдөр мэдэгдэж байв. G20-ийн дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Балид болох юм.

 

Г.Бямбасүрэн 
 

Shuud.mn
Сонин хачин
Хариулт:
Ороод ирэхэд нь гараад явчихаж байгаа хүмүүс чинь 1д юунд очсон оо ухаарахгүй малууд юм.2 Хэдий дайсан ч бай нөхөр ч бай үгийг нь сонсч хариу үг үйлдлээр буулгаж авахаа боддог байх хэрэгтэй.
2022-11-10
ingej dosho oroh gej, het ih ambic hunig ingedeg l um bn.
2022-11-10
Энэ ямар нүүрээрээ очихов дээ. Үг хэлэх гээд хүрээд ирэхэд нь нөгөөдүүл нь гараад явчихна
2022-11-10
Хариулт:
Ороод ирэхэд нь гараад явчихаж байгаа хүмүүс чинь 1д юунд очсон оо ухаарахгүй малууд юм.2 Хэдий дайсан ч бай нөхөр ч бай үгийг нь сонсч хариу үг үйлдлээр буулгаж авахаа боддог байх хэрэгтэй.