НҮБ: Мягмар гарагт дэлхийн хүн ам найман тэрбумд хүрнэ
2022-11-14

Дэлхийн хүн ам 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найман тэрбумд хүрэх гэнэ. Энэ талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын сайт дээр мэдээлжээ. 

 

"Эрүүл мэндийг хамгаалах салбар, хоол хүнс, хувийн ариун цэвэр, анагаах ухаан сайжирсаны ачаар хүний наслалт аажмаар уртассан тул хүн ам өссөн. Түүнчлэн зарим оронд төрөлт өндөр байгаагийн үр дүн" хэмээн НҮБ-ын мэдэгдэлд онцолжээ. 

 

Дэлхийн хүн ам долоон тэрбумаас найман тэрбумд хүрэхэд 12 жилийн хугацаа шаардагдсан. Харин есөн тэрбумд хүрэхэд 15 жил шаардлагатай, өөрөөр хэлбэл 2037 онд дэлхийн хүн ам есөн тэрбум болж нэмэгдэх гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Багтахаа байлаа даа
2022-11-14