Украины хоёр мужид агаарын түгшүүр зарлажээ
2022-11-14


Даваа гарагт Украины хоёр мужид агаарын түгшүүр зарлажээ. УНИАН агентлагийн мэдээлснээр, Днепропетровск болон Харьков мужуудад агаарын түгшүүрийн дохион дугарсан байна.

 

Үүнээс нэг хоногийн өмнө, 11 дүгээр сарын 13-ны ням гарагт Украин даяар агаарын түгшүүр зарлаж байлаа. Оросын арми 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Украины голчлон эрчим хүч, холбоо харилцааны объектууд дээр цохилт өгсөөр байгаа юм. Ингэснээр 11 дүгээр сарын эхэн гэхэд Украины эрчим хүчний дэд бүтцийн 40 хувь нь гэмтжээ. 

 

Ийнхүү Оросын арми Украинд цохилт өгөх болсныг Украины үйлдэл, тэр дундаа Крымийн гүүрийг дэлбэлсний хариу гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин