Монголд салбараа нээхээр яригдаж буй McDonald’s тухай сонирхолтой баримтууд
2022-11-16

 

Дэлхийн 119 улс орон дахь 40 мянга гаруй салбараараа дамжуулан өдөрт 68 сая үйлчлүүлэгчдэд үйлчилдэг дэлхийн хамгийн том гамбургер, түргэн хоолны сүлжээ зоогийн газрын тухай сайн муу олон зүйл сонсогддог. Дэлхий даяар McDonald’s хэмээх нэрийг андахгүй болсон биз ээ. Сүүлийн хэдэн хоног цахим сүлжээнд МсDonald's монголд орж ирнэ гэх цахим шуугиан болоод байгаа юм. Хүн бүрийн сонирхлыг татаж буй McDonald’s тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 


1. МакДональдст хоол хүлээх хугацаа - 90 секунд. Гэхдээ энэ тоо нь байршил болон хэр их хүнтэй байгаагаасаа хамаарч өөрчлөгдөнө.

 

2. 1989 онд МакДональдс пицца зарж байсан. Харин пиццаг хоолны жороос хасах болсон шалтгаан нь түүний бэлэн болох үйл явц байсан юм. Пицца бэлэн болоход 11 минут шаардагддаг байсан бөгөөд тэд түргэн хоол гэсэн нэрээ алдахыг хүсэхгүй байжээ.

 

 

3. Макдональдст элсэх саналыг Харвардаас илүү их тавьдаг байна. Харвардад 6,2%, МакДональдст 7% хүн элсэх саналаа тавьдаг ажээ.

 

4. Америкт Макдональдсын салбарууд хоорондоо хамгийн холдоо 107 милийн зайтай байрладаг. Хамгийн хол салбар нь Өмнөд Дакотад байрладаг.

 

 

5. АНУ-д Макдональдсаас илүү Хятад ресторан байдаг байна. Америкчууд Хятад хоолонд илүү дуртай гэнэ.

 

6.Макдональдс болон НАСА хамтдаа "Гамбург 449" гэж нэрлэсэн гариг руу нисэх төлөвлөгөөтэй байсан ажээ. Гэхдээ нислэгийг хийгээгүй.

 

7. Зөвхөн кино болон сурталчилгааны зураг авалтанд зориулсан хуурамч Макдональдсийн ресторан бий. Энэ ресторанд нь ажилчдын хувцас, тавилга гээд бүх зүйл бий бөгөөд Калифорнид байдаг.

 

8. Макдональдс 100 тэрбум орчим бургерийг зарсан байна.

 

 

9. Зөвхөн франчайзаас олсон орлого нь 8.7 тэрбум болжээ.

 

10. Макдональдст 761,000 хүн ажилладаг байна. Энэ нь Люксембургийн нийт хүн амаас ч их аж.

 

11. Макдональдс 4 цаг тутам шинэ салбараа нээдэг.

 

12. АНУ-ын найман байгууллага тутмын нэгэнд ажилладаг хүн өмнө нь Макдональдст ажилладаг байсан гэнэ. Олон Холливудын одод болон алдартай жүжигчид Макдональдст ажилладаг байсан байна.

 

13. Хамгийн жижиг Макдональдсын ресторан Токиод байдаг бөгөөд ердөө 46 кв.м гэнэ. Харин хамгийн том нь Хятад улсад байдаг бөгөөд 2600 кв.м талбайг эзэлдэг ажээ.

 

14. Жил бүр Макдональдс 1,3 тэрбум кг төмс худалдан авдаг.

 

15. Макдональдсын хоолны зөвхөн 7 нь элсэн чихэр агуулаагүй байдаг.

 

16. Макдональдсын “Цезарь” салат нь гамбургераас илүү илчлэг.

 

17. Хамгийн хойд зүгт байдаг МакДональдсын салбар нь Финляндын Рованийд байрладаг.

 

 

18. Түргэн хоолыг маш ихээр хэрэглэдэг хүмүүсийг МакДональдсынхан “heavy users” хэмээн нэрлэдэг байна.

 

19. Японд Рональд МакДональд нэрийг Дональд Макдональд гэж өөрчилсөн байна. Учир нь хэлэхэд илүү хялбар байдаг аж.

 

20. 1968 онд Францад болсон Олимпийн үеэр Макдональдсынхан нисдэг тэргээр гамбургер цацжээ.

.

Shuud.mn
Сонин хачин
Иххсхж¥тж:
Өөрсдийгөө гоё гэж бодоо юу
2024-01-23
Өөрсдөө гоё хоол зохиогоод дэлхий дүүрэн салбараа байгуулж мөнгө олооч. Харийн гуанзнуудыг амбаардаад хөөж гарга хөөрхий ядуу ард түмнийг маань худлаа рекламаар хуурч шулаад байна хайран мөнгө . Солонгос муу хоолоо л монголд зардаг шүү
2022-11-17
Ану ын түргэн хоолны газрууд европд тааруу орлоготой. Ёвроп илүү эрүүл амттай хоолтой тоох ч гүй
2022-11-17
Ирэхгүй бол сайн л биз
2022-11-17
Хааяа л идвэл юу юм амтгүй дээр нь холестролтой транс өөхтэй их муу хоол. Таргална хурдан хөгширнө. Ийм юм идвэл эмгэнэл илэрхийлье. Өөрсдөө эрүүл гоё хоол зохиогоод зараад тархигүй юу гаргүй юу
2022-11-17
Иххсхж¥тж:
Өөрсдийгөө гоё гэж бодоо юу
KFC baikhad bolno doo!!!
2022-11-16
Уучлалт гуйлгуулж байж оруулж ирэх хэрэгтэй.
2022-11-16
Манайхыг голоод ирдэггүй бсан хог новшийг Монголд л битгий нээлгээрэй. Аргаа бараад л ийм юм ярьж яваа биз
2022-11-16
Ирэхгүй бол сайн л биз
Иргэн:
Монголыг голсон компани бол Макдональдс. Бүхэл бүтэн улс орныг хүн амтай нь дорд үзсэн байдаг. Танайх жижигхэн байна гэж.
2022-11-16