Ханхүү Харри, Меган нар салах гэж байгаа гэсэн цуу яриа тархжээ
2022-11-16

Ханхүү Харри, Меган нар салах гэж байгаа талаарх цуу яриа тархжээ. Түүнчлэн тэд олны өмнө хэрэлдсэн нь Харри, Меган нар салахаар бэлдэж байгаа гэх цуу яриаг улам дэвэргэлээ гэж Британийн зохиолч Колин Кэмпбелл бичсэн байна. Кэмпбеллийг хатан хааны гэр бүлийн эксперт хэмээн нэрлэдэг бөгөөд Диана гүнжийн талаарх түүний номыг гүнжийн намтрын хамгийн шилдэг судалгаа байсан гэж үздэг юм.

 

Тэрбээр, хэд хоногийн өмнө Харри, Меган нар зоогийн газарт хооллох үедээ муудалцаж, бусдын нүдэн дээр нэгэнрүүгээ хашгичсан хэмээжээ. 

 

"Тэдний хооронд томоохон асуудал байгаа. Тэдний харилцаа бидний бодож байгаагаас ч дор болсон тул тэд өмгөөлөгч хөлсөлсөн. Ханхүү Харри, Меган нар салахаар шийдсэн ч хамтдаа байгаа мэт дүр эсгэж байгаа" хэмээн Кэмпбелл бичжээ.  Түүний өгүүлснээр, Харри, Меган нар тусдаа амьдраад удаж байгаа, мөн олны өмнө хамтдаа гарахаас аль болох зайлсхийж байгаа гэнэ.

 

Харин хэд хоногийн өмнө тэд Калифорнийн нэгэн зоогийн газарт хооллож байхдаа шуугиан дэгдээжээ. New Idea сонины мэдээлснээр, анхлаад бүх зүйл тайван байсан ч тун удалгүй ханхүү эхнэртэйгээ муудалцаж, улмаар тэвчээр нь барагдсан Харри эхнэрээ ганцааранг нь үлдээгээд зоогийн газраас гарсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хүмүүс муудалцаал эвлэрээл амьдраад байдаг шдээ уг нь бол энэ 2 эрхийн тэнэг салах л байх л даа
2022-11-17